ДЭЛХИЙЭнтертайнмент

К-Поп од Sulli гэртээ нас барсан байдалтай олджээ

К-Поп од, F(x) хамтлагийн гишүүн асан Sulli гэртээ нас барсан байдалтай олджээ. Цагдаа нарын мэдээлснээр, Өмнөд Солонгосын Гёнжи дүүрэг дэх өөрийнх нь гэрээс менежер нь хамгийн анх түүнийг амьсгал хураасныг олж мэдсэн байна.

Тодруулбал, Sulli-тэй гар утсаар холбоо барьж чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн учир өдрийн 15 цаг 20 минутын орчимд гэрийг нь зорьж очсоноор уг үйл явдал болжээ. Тэрбээр энэ зун өөрийн соло цомгийг гаргаж, ихээхэн амжилтыг бий болгоод байсан юм.

F(x) хамтлагийн гишүүн байсан цагаас эхлээд дэлгэцийн салбарт хүртэл хүч үзэж явсан Sulli буюу Чой Чин-Ри ийнхүү 25 насандаа таалал төгслөө. Цагдаа нар түүний нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

F(X)

С.ЧИЧҮҮЛЭН

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close