УРЛАГЭнтертайнмент
Алдарт Пласидо Домингогийн оронд Э.Амартүвшин дуулжээ

Италийн Флоренц хотын дуурийн театрын тайзнаа Ж.Вердийн “Травиата” дуурийг тоглолоо. Эл дуурийн Жорж Жермоны дүрд Испанийн нэрт дуурийн дуучин Пласидо Доминго дуулах байсан ч ханиад хүрч, дуулах боломжгүй болсон тул түүний оронд Ардын жүжигчин Э.Амартүвшин тайзнаа гарчээ. Энэ талаар Италийн Флоренц хотын дуурийн театр албан ёсны хуудсаараа дамжуулан “Пласидо Домингог орлож чадахуйц дуучин гэж үзсэн тул түүний оронд дуулуулахаар болсон”-оо мэдэгджээ. Мөн Пласидо Домингод хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж, Э.Амартүвшинд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ая яа яаа,мөн ч мундагаа ! Ёстой толгой эргэмээр болж байнаа, ямар сайхан юм бэ ?! Монголчуудаа үүнийг тэмдэглэх хэрэгтэй шүү ! Монголын Урлагийн ажилтны холбоо нтр гэж байдаг биз дээ ! ХӨДЛӨӨРЭЙ хөөг хөөг хөөг !!!
мундаг аа