УРЛАГЭнтертайнмент

“Морин хуур” наадмын эхний шалгаруулалтад 202 бүтээл өрсөлджээ

Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, МҮОНТ, нийслэлийн Соёл урлагийн газар хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт боллоо.

Улсын филармонийн концертын их танхимд болсон уг шалгаруулалтад мэргэжлийн, нийтийн, рок поп, хүүхдийн гэсэн дөрвөн төрөлд нийт 202 бүтээл өрсөлджээ. Шалгаруулалтын ерөнхий шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Морин хуур” наадмын хошой тэргүүн байрын шагналт, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Т.Сэр-Од, шүүгчээр Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, Соёлын төв өргөөний захирал, дуучин Д.Ариунбаатар, төгөлдөр хуурч, “Four goodness” сургуулийн үүсгэн байгуулагч Т.Пүрэвсүх, Богд хааны ордон музейн захирал, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нар ажилласан байна.

35 дахь жилдээ зохион байгуулж буй “Морин хуур” наамын эцсийн шалгаруулалт болон гала тоглолт энэ сарын 17-нд Соёлын төв өргөөнд болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button