УЛС ТӨР

Нэг дороос: Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлгийг 13.30 цаг хүртэл хойшлуулав

"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн байдаг.

Тэгвэл Шүүхээс яллагдагч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг өнөөдөр хийж байна.

НЭМЭЛТ: 11:45 ЦАГТ

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 13.30 цаг хүртэл хойшлууллаа. 11:40 цагийн байдлаар 14 өмгөөлөгч хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлт гаргасан. Эл асуудлыг нийт шүүгчдийн зөвлөгөөнөөрөө хэлэлцэж хуралдааныг хойшлуулсан юм.


НЭМЭЛТ: 10:30 ЦАГТ

-Өмгөөлөгчийг танилцуулга хийхэд долоон минут хангалтгүй хэмээн үзэж байна-

Өмгөөлөгчдийн зүгээс дараах хэд хэдэн асуудлыг хөндөж, саналыг гаргасан юм. Үүнд,

-Цагийн 80 гаруй хуудас материалыг долоон минутад танилцуулах нь боломжгүй зүйл. Энэ хугацаа үндэслэлгүй байна. Цагаар хязгаарлах нь хүний эрхэд халдаж байна

-Урьдчилсан хэлэлцүүлэг байсан ч яллагдагч татгалзах боломжтой тул үүнийг харгалзан үзээрэй

-Хэрэгтэй танилцах боломж, хугацаа хэрэгтэй байна

-Ирцийн асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй. Хуулиа харах, бичих, бэлдэх боломж бололцоог бүрэн гүйцэд хангахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг хийж байна

-Хугацаагаа шүүх даргалагч нь өөрөө шийдэх хэрэгтэй. Энэ чуулган биш. Олонхын саналаар хугацааг шийдэхээ болих хэрэгтэй. Шүүхийн түүхэнд байгаагүй хууль бус зүйлс ярих юм

-Шүүх хурлын дэгийн дагуу явах хэрэгтэй. Үндсэн хуульд заасны дагуу иргэн бүр шударга шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй. Бүхий л хэргийг 15 хоногт уншиж дуусаад урьдчилсан хэлэлцүүлэг хийх нь байж боломжгүй. Цахим орчноор ажлаа хийж болохгүй. Шүүх цахимаас ангид байх эрхтэй


НЭМЭЛТ: 09:00 ЦАГТ

-Урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтүүдийг хүлээж авсангүй-

Урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг хэд хэдэн хүнээс ирүүлсэн байна.

Тодруулбал,

  • Ч.Мөнхбаярын өмгөөлөгч ОХУ-д томилолтоор ажиллаж байгаа
  • Н.Батбаяр Эрүүл мэндийн шалтгаантай
  • Ш.Бүтэдийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан
  • Ц.Ууганбаярын өмгөөлөгч хэлэлцүүлгийг хойшлуулах
  • Г.Цолмон, Байгалмаа нарын өмгөөлөгч 11 цаг хүртэл хойшуулах хүсэлтийг тус тус ирүүлжээ.

Дээрх яллагдагчдын өмгөөлөгчид бүгд Шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан ч хүлээж авахаас татгалзлаа.


Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцохоор болжээ.

Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн нэрийг зарласан юм. Тодруулбал,

Дөрвөн хуулийн этгээдэд,

  • “НВЦ” ХХК /2860597 регистрийн дугаартай/ - хахууль өгөх, мөнгө угаах
  • “Инжир” ХХК /2036754 регистрийн дугаартай/ - хахууль өгөх
  • “Хааны Харгуй” ХХК /4249305 регистрийн дугаартай/ - хахууль өгөх
  • “Ганхүдэр Орд” ХХК /4261097 регистрийн дугаартай/ - хахууль өгөх, мөнгө угаах хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Нийт 80 хүн 20 компанид давхардсан тоогоор 212 тохиолдлоор хамааралтай байна.

"Комплант" ХХК - 5
"НВЦ" ХХК - 15
"Модун" ХХК - 6
"Мон дулаан трейд" ХХК - 13
"Бэрэн" групп ХХК - 39
"Пирамид Орд" ХХК - 17
"Болор шүр" ХХК - 6
"Баруун баян транс" ХХК - 5
"Монголдрай милк" ХХК - 16
"Газ-Импорт" ХХК - 9
"Сэлэнгийн герефорд" ХХК - 12
"Пи си Вай" ХХК - 6
"Ньюяармаг" ХХК - 2
"Эрдэнэс Монгол" ХХК - 4
"Вертекс майнинг партнер" ХХК - 7
"Ганхүдэр орд" ХХК- 6
"Монгол мах экспо" ХХК- 16
"Монгол эм импекс концерн" ХХК - 16
"Чингисхаан" банк - 3

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн
Үнэн
2023-02-15 14:17

Манай авилгaлд идэгдсэн шүүх нээлттэй явуулахаар хамаг булхай нь илрэх гээд байна даа. Эрэлийн Эрдэнэбат, Х.Баттулга, Элбэгдорж нар шүүхэд авилгaлаа өгчихсөн гэж яригддаг. Тэгэхээр нээлттэй явуулбaл энэ нь илэрч шүүгч нар бас бaлрах бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button