УРЛАГЭнтертайнмент

Ш.Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадам болно

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадамд оролцогчид Шаравын Сүрэнжав, эх орон, шударга ёс, хүнлэг сэтгэл, залуу нас сэдвийн хүрээнд 3-5 бүтээлээ энэ оны гуравдугаар сарын 01-ний дотор ирүүлэх шаардлагатай аж.

Тус наадам нь яруу найраг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагчдын зүгээс томилсон утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулна. Шилдгээр шалгарсан бүтээлүүдээр эмхэтгэл хэвлүүлэхээс гадна тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байрыг тодруулж, мөнгөн шагнал болон Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын нэрэмжит шагнал тус тус олгох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button