Нийгэм мэдээ

Төв номын санд 5 сая ам.доллароор өргөтгөл хийнэ

Соёлын яам БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөрийг баталж, тус улсын ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотод ирэхээр болжээ.

Тэд мөн театр, музей, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалт, Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байна хэмээн Соёлын яам мэдээллээ.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэхээр төлөвлөжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-02-16 13:42

Улсын төв номын сан уу, Улаанбаатар хотын номын сан уу? Мэдээллээ нягт�##�ж байж, үнэн зөв, тодорхой юм бичиж байгаа ч ээ. Энэ 2 чинь ту�####�а номын сангууд шүү дээ.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-02-16 14:31

тэр их доллар нь хаана байгаа юм нээх долларсог монгол төгрөг гэхээр тэрбумаар яригдах болохоор худлаа доллар энээ тэрээ гэж байгаа юмуу

Зочин
Зочин
2023-02-16 18:12

Шинэ байшин босгох мөнгө биш үү ?

Холбоотой мэдээ

Back to top button