Хаврын баяр дөхөөд "харласан" агаараа мартав

Хаврын тэргүүн сарын шинийн 1 тун удахгүй тохиох гэж байна. Нүүрсний хэргийн улмаас энэ өвөл агаарын бохирдлоо ч мартацгаалаа. Хаа нэг дурсах хэдий ч барагтай бол энэ өвлийн улиг болсон сэдэв огтхон ч байсангүй.
Өнөөдөр гэхэд л Улаанбаатар хотын дөрвөн зүг найман зовхис тэр чигтээ "харлажээ". Өндөр барилгын цонхоор зэргэлдээ барилга ч гүйцэд харагдахааргүй, цэвэр агаар юу болохыг ч мартахаар.
Тэгвэл агаарын чанарын индексээр өнөөдөр дэлхийн хамгийн бохирдолтой таван хотын нэгээр Улаанбаатар хотыг нэрлэсэн байна. Ингэхдээ "эрүүл бус" ангилалд байгааг мэдээлсэн юм.
Өнөөдрийн байдлаар хамгийн бохирдолтой хэсэг нь Сонгонохайрхан дүүрэг байна. Үүний араас Чингэлтэй, Дамбадаржаа, Баянзүрх удаалжээ.

Энэ өвөл төдийлөн агаарын бохирдлын асуудлыг хөндсөнгүй, хөндөх завдал ч "Нүүрсний, Хөгжлийн банкны" гэгдэх хэргүүдээр нам дарагдлаа. Удахгүй хавар болох нь. Ирэх өвөл хүртэл бид агаарын бохирдлыг асуудлыг мартах бололтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.