УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Emart-ийн урд сүндэрлүүлж буй Б.Чойжилсүрэн сайдын барилга хууль бус болох тухай ноцтой зөрчлүүд

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Emart худалдааны төвийн урд талд сүндэрлэж буй орон сууцны хороолол олны анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, “Барилга эхлүүлэх, үргэлжүүлэх ямар ч зөвшөөрөлгүй. Тэр бүү хэл “А даалгавар ч үгүй. НМХГ-аас барилгыг зогсоох акт тавьж торгууль ногдуулсан мөн шүүхээс зогсоох шийдвэр гаргасан ч өдий хүртэл огт тоолгүй бариад дуусч байна” гэх мэдээлэл түгээд байгаа юм.

Энэхүү гомдол мэдээллийг дагуу бид дараах баримтуудыг хөндөн хүргэж байна.


-"Чингис" зочид буудал, "Emart" худалдааны төвийн дунд 25 давхар өндөртэй найман блок барилгыг Б.Чойжилсүрэн сайдын компани барьж байна-

Хууль бусаар баригдаж байж болзошгүй энэхүү 25 давхар өндөртэй, найман блок орон сууцны хорооллын барилга нь Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд” группийнх аж.

"Хурд" группийн охин компани болох "Хаус инвест" ХХК барьж буй. "Хаус инвест" ХХК-ийг Б.Чойжилсүрэн сайд 2017-2020 онд АТГ-т гаргадаг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж иржээ. Харин 2021 онд тухайн компанийн нэрийг "Хаус инвест такс" ХХК болгон мэдүүлсэн байна.

opendatalab.mn нээлттэй мэдээллийн дата сайтад 2763621 регистрийн дугаартай "Хаус инвест" ХХК-ийг 2005 онд үүсгэн байгуулсан бөгөөд хувь эзэмшигчээр нь Баттогтохын Чойжилсүрэн, удирдах албан тушаалтнаар нь Дагийн Энхгэрэл гэх нэрс бүртгэлтэй байна. Харин сүүлд нээж бүртгүүлсэн "Хаус инвест такс" ХХК-ийг Дагийн Энхгэрэл ганцаараа эзэмшдэг аж.


-ЗӨВШӨӨРЛИЙН МААПААН-

-Зөвшөөрлийн процесс ноцтой зөрчлүүд-

Барилга эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл, “А даалгавар"-тай эсэхийг энэ хэсэгт тодруулан хүргэж байна. Энэ бол барилга барихад авах гол зөвшөөрлүүд гэдгийг тодотгох хэрэгтэй.

Барилга барих зөвшөөрөл дараах дарааллаар явагдах учиртай:

  • Нэгдүгээрт, А даалгавар буюу “архитектур төлөвлөлтийн даалгавар”-аа НЗДТГ буюу харъяа байгууллага болох Хот байгуулалт хөгжлийн газраас авах.
  • Хоёрдугаарт, Барилга байгууламжийн техникийн нөхцлөө Инженерийн хангамжийн байгууллагаас авах
  • Гуравдугаарт, Барилга байгууламжийн байршил, загварын эх зургийг /эскиз/ иж бүрнээр нь баталгаажуулах
  • Дөрөвдүгээрт, Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх /газар хөдлөлтийн тэсвэр, зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн тооцоо, өртгийн төсөв/
  • Тавдугаарт: Барилгын ажлын зөвшөөрөл хүсэх /Барилгын тухай хуулийн 20.2-т зааснаар: Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилгын тусгай зөвшөөрлийг БХБЯ олгоно.

гэсэн дараалалтайгаар хуулийн дагуух албан ёсны зөвшөөрлөө гаргуулж авах ёстой. Тэгэхээр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группийн барьж буй барилгын зөвшөөрөл хүссэн дараалал буруу байтугай хууль бус байх магадлалтай болж таарч байна.

"Хурд" группийн "Хаус инвест" ХХК дараах ноцтой зөрчлүүд гаргасан байж болзошгүй тухай дор хүргэе.

Ноцтой 1: Хамгийн хачирхалтай нь "Хурд" групп хамгийн эхлээд батлуулах ёстой "Архитектор төлөвлөлтийн даалгавар"-аа хэдхэн хоногийн өмнө авсан байгаа юм. Тодруулбал, эл барилгынх нь тухай гомдол мэдээлэл холбогдох яамд нь иржээ. Уг гомдол мэдээллийн дагуу БХБЯ "А даалгавар" гаргаж өгсөн эсэхийн талаарх лавлагааг Ц.Тулга даргатай Хот байгуулалт хөгжлийн газарт 2023 оны нэгдүгээр сарын 24-ний үеэр илгээжээ.

Гэтэл Хот байгуулалт хөгжлийн газар нь "Хурд групп"-т "А даалгавар"-ыг дөнгөж 2023 оны 01.27-нд гаргаж өгсөн тухай ноцтой зөрчил дуулдав.

Энэ тухай Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулгатай холбогдоод ч хариулт авч чадсангүй, тусыг эс олов.

Ноцтой 2: Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд аймаг, нийслэлд барилга бариулах эсэх шийдвэр тухайн орон нутгийн захирагч буюу Засаг дарга нарын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Барилгын тухай хуулийн 20.2-т зааснаар: Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилгын тусгай зөвшөөрлийг БХБЯ олгоно хэмээн заасан байдаг.

Гэтэл 25 давхар барилга барих зураг төслөө батлуулах хүсэлтээ одоо хүртэл БХБЯ-нд гаргаагүй байгаа ноцтой зөрчил байна.

БХБЯ-ынхантай холбогдоод ч олигтой хариулт дуулсангүй.

Ноцтой 3: НЗДТГ-ын харъяа Хот байгуулалт хөгжлийн газраас "А даалгавар"-ыг нь барилгаа бариад дуусах дөхсөн хэзээ хойно нь өгснийг бодоход Б.Чойжидсүрэн сайдад эл барилга барих зөвшөөрлийг нийслэлээс өгчихсөн гэх хардлага бий. Хэрэв тэгсэн бол энэ нь хууль зөрчсөн ноцтой асуудал болох юм. Яамнаас өгөх зөвшөөрлийг дур мэдэж олгосон гэсэн үг болно.

Энэ тухай НЗТГ-ын газар ч мөн амаа тас үдсэн мэт хариулт өгөх эзэн олдсонгүй.


Бүр ноцтой нь:

Эл барилгыг нь хууль бус болох тухай хяналт шалгалтын болоод хуулийн байгууллагын дүгнэлт хүртэл гарсан байдаг аж. Тодруулбал,

Нийслэлийн хот хөгжлийн газраас "Архитектор төлөвлөлтийн даалгавар" аваагүй, БХБ-ын яамнаас барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй гэсэн байгууллага хооронд шидэлцсэн албан бичгүүд үлдэж. Энэ дагуу НМХГ-аас шалгалт хийж зөвшөөрөлгүйг нь тогтоож торгууль тавьж барилгын ажил зогсоох акт хүртэл тавьж байжээ.

Мөн Захиргааны хэргийн шүүхээс барилгыг хууль бус гэж үзэн зогсоох шийдвэр хүртэл гарсан байгаа юм.

-Газраа нэр бүхий компаниас шилжүүлэн авчээ-

Тус барилгын газар нь одоогоор ямар нэгэн асуудал, маргаангүй байна. Тодруулбал, нэгэн нэр бүхий компаниас "Хаус инвест" ХХК газрыг өнгөрсөн 2022 онд хэсэгчлэн шилжүүлж авсан байна.

-Барилга баригдаж байх явцад гарсан зөрчил-

"Хаус инвест" ХХК нь барилгын ухлагаас гарсан бохир усыг Сэлбэ голд нийлүүлж байна гэсэн иргэний гомдол 2022.08.09-ний өдөр гаоч байв. НМХГ, Баянзүрх дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Экологийн цагдаагийн алба хамтран шалгаж, 2022.04.17-ны өдөр “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай байгуулсан ГУББГ-2021/У21 дугаартай “Шугам сүлжээ, далан суваг ашиглаж хөрсний ус шавхах гэрээ”-г байгуулан барилгын хөрснөөс гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулж Сэлбэ голд нийлүүлж Усны тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдож байв.

Дараагийн удаад бид чанарын асууддыг хөндөн хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-17 08:17

дандаа сайд болдог дөрвөдөөс оюкх хахуул авдагуу?

Ikon
Ikon
2023-02-17 08:37

25/davhar huuli bus 8 under barilga ene havin saad buglurul bolj baina. Uhaangui shunal Ulsaa duusgaj baina

Хотын иргэн
Хотын иргэн
2023-02-17 08:44

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР! ЗАЙСАНГИЙН ДУГУЙ ЦАГААНЫ ХОЙНО, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮСТ, БОГД УУЛЫН АМАНД 18 ШИРХЭГ 22 ДАВХАР ОРОН СУУЦНЫ БАРИЛГА БАРЬЖ БАЙНА.
ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ТӨИИЙН АЛБА БҮХЭЛДЭЭ ЭНЭ ДӨРВӨДИЙН ХАЛААСАНД ОРЖ ХУДАЛДАГДСАН.
ИРГЭД НЬ ЭНЭ ХУЛГАЙЧИЙН ЭСРЭГ ДУУГАРАХГҮЙ ТЭМЦЭХГҮЙ ХЭРНЭЭ ТҮГЖРЭЛЭЭ ШИЙДСЭНГҮЙ ГЭЭД ШАЛТГААНЫГ ҮҮСГЭСЭНТЭЙ НЬ БИШ ОНДОО ХҮНЭЭС ХАРИУЦЛАГА АСУУДАГ.
Ямар лойдчихсон улс гэхээр хулгайчид төр барьж хахуулиар хотоо бузарлаж, иргэдээ �##�хах гишгэх газаргүй болтол нь шамбаар�##�дуулдаг �########� вэ? нөгөө АТГ, ЭЦГ одоо хаана байна?

Batbayarbatbayar
Batbayarbatbayar
2023-02-17 08:54

Энэ дөрвөдөд Монгол улсын хууль үйлчлэхгүй ээ???????????????

Зочин
Зочин
2023-02-17 09:15

Чойжоо писду бүгдийг зоосны нүхээр хардаг адгийн шун�##�тай новш. Сургуульг цэцэрлэг эмнэлэггүй хороолол чихээд зөндөө барилаа. Тэр олон айл бүгд хүүхдээ хотын төв рүү нэг зэрэг цагт машинаар зөөж байгаа нь УБ хотын иргэдийн стресс уур бухимдлын ш�##�тгаан болж байна. Газрыг хэдэн орон сууц айл метр кв үржүүлээд л мөнгөн дүнг тооцоод ажлаа явуулдаг нөхөр гэж ойлгодог. Маш муу бизнесмэн.

Сансарын тунель
Сансарын тунель
2023-02-17 10:10

Нийтийн орон сууцны хороолол барих зөвшөөрлийн нэг субекьт нь боловсролын сайдын захирамж оролцоо баймаар бна энэ олон байрны хүүхдүүд хаана сургуульд явна .ойрхон байгаа 33, 48 -р сургууль нэг анги нь 45-55 ба 1-ийн 6-7 бүлэг байгаашдээ Суумкаа, Чойжкоо, энхамкануудаа

Зочин
Зочин
2023-02-17 10:26

Сүг батболд Чингис Хаан гэсэн сайхан буудлыг луйвараар аваад ажиллуулж чадахгүй газрыг нь хэсэгчлэн зарж амь зогоох гж уул нь олон улсад томоохон зочид буудлыг шахаж орон сууц бариддагүйм шлээ

болор
болор
2023-04-11 10:24
Reply to  Зочин

хамаг мөнгө нь америкт банканд царцчихаад байгаа офшорт байгаа мөнгөө авч чадахгүй цаадуул нь нохойтоод мань хүнийг мөргөж сөхөртөл даапа�##�аад байгаа гэсэн. Сү.Батболд мөн том шун�##� Чойжоогоос дутахгүй,монголд мөнгөө байлгав�##� аюултай гэж үздэг нэгэн.Юунаас ч айхгүй байгаа нь ар т�##�д нь Багабаньд, Хүрэлсүх Элбэгдорж С.Баярын команд танкаа асаагаад хамга�##�ж байдагт оршдог

Зочин
Зочин
2023-02-17 10:50

Сү Чүүжээ 2 энэ т�##�бай газрыг хоорондоо найма�##�цаад л ...Монголын төрийн толгойд луйварчдаа з�##�чихаад амар амг�##�ан сууж байдаг тэнэг монголчууд. Чойжилсүрэн хулгайч ганц цахилгаан станц барих янз �##�га. Сайдын ажлаа өгч барилгаа барь

Зочин
Зочин
2023-02-17 10:55

Өргөдлөө өгөөд �######�аачээ

Зочин
Зочин
2023-02-17 10:56

Gants tsahilgaan stants barij chadahgui yum bn. Urgudliig ni uguuleh ayan zohion baiguuliya

Уншигч
Уншигч
2023-02-17 11:14

эндээс жинхэнэ �##�бан туша�##�ын давуу байд�##�, авилга хоёр нэвт харагдаж байна. монголд хууль хэрэгжихгүй байгаагийн хамгийн сонгодог жишээ

Монгол
Монгол
2023-02-17 11:30

Сү Батболд гэдэг хүнд Монгол оо гэсэн сэтгэл өчүүхэн ч үнэр �##�га даа. Энэ газраа зараад хүн, машины бөөгнөрөл болгож байна. Чойжилсүрэнгийн кампаниар хийлгэж байгаа гэнэ. Үүнийг УИХд суугаа хүмүүс асууж монголчуудад дуулгаж болдоггүй юмуу. Ийм юмнуудыг төрөөс �######�уулаач ээ. МАНынхан

Зочин
Зочин
2023-02-17 11:37

Саяхан нэг хүн eмартын хажууд барьж байгаа орон сууцаа буруу харуулж 4-н давхар хүртэл бариад нураагаад арматурын төмрийг нь эргүүлж ашигласан гэж бичсэн байсан. Эргүүлж ашигласан арматурын төмөр нь уярчихсан байдаг гэсэн. Газар хөдлөлт болбол 4 б�##�лд нурах юм биш үү. Хурдын барьсан байрууд eр нь их хулхи юм шиг байгаа юм. Гаднаа гайгүй орц норм стандарт нь нойл.

Зочин
Зочин
2023-02-17 12:00

МАН ын топ хулгайчид гишүүн сайд гэх шиг үнэн даам юмаа. Нөгөө сэлэмчин хүүк ч

Зочин
Зочин
2023-02-17 12:24

Чойжоо гишүүн л хамгийн гайгүй байр барьдаг шүү. Ёстой ажилсаг хүн шүү.

Зочин
Зочин
2023-02-17 14:14

Голын ай сав газар барьсан барилга газар хөдлөлтөд сайн биш бхаа. Сая Турк.Сирид ямар аймшигт явд�##� болов. Орон сууцны барилгад тавих хян�##�тыг онцгой төвшинд гаргаж хянамаар бна. Хэнийг засаглаж бхад,хэнийг хотын дарга бхад хаана хэд хэчнээн орон сууц баригдсаныг ялгаж бүртгэлжүүлмээр юм биш үү

Зочин
Зочин
2023-02-17 18:28

Хамгийн гол нь чанартай бариарай. Амжилт

ринчинболд
ринчинболд
2023-02-17 19:29

5 б�##�лын газар хөдлөлтийг даахгүй барилга бариулж байгааг нь ш�##�гаад олон дахин анхааруулсан барилгаа зогсоохыг бас л олон удаа шаардсан барьсаар л байна. Маш олон хүний аминд хүрч мэдэх барилгууд барьдаг бушуухан худ�##�дан борлуулж амждаг их з�##�ьтай этгээд Турк харин муу чанаргүй барилга барьсан 131 компанийг хэрэгт татжээ Чойжилсүрэн борлуулж амжв�##� хамаагүй гэж буруу ойлгоод шаардлага хүлээж авдаггүй МАН-н удирдлагууд хармаан нэгтэй учир үг хэлдэггүй нэг муу мэргэжилтэн байцаагч яаж ч чадахгүй байгаа юм.Гэнэт нэгэн туйпуу с�##�хинд хийсч ирэхийг таашгүй энэ баяд арайч хэтэрсээн

зочин..
зочин..
2023-02-17 23:10

УИХ-н гишүүн,Сайд гэж давардаг нөхрийг хашрааж,буулгуулах эсвэл улсн орлого болго! Ер нь гишүүн сайдууд л ийм юм хийж нэр хүнд �##�бан туша�##�аа урвуулан ашиглаж байна,Сайдаас нь,гишүүнээс нь буулгах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-02-18 05:17

Сү.Батболд,Чойжилсүрэн нарт хандаж хэлэхэд, Та хоё р байшин барилгаа бариад, хийдэг ажлаа хийгээ л яв ж бай ! Улны муусайн юмнууд атаархаад орилолдож л байг, битгий тоо !

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-02-27 13:37

энэ хүний барилга байшин нь бүгд ноотой шүү сайн ш�##�гах хэрэгтэй байна Чойжилсүрэн гэдэг хүн бол жинхэнэ луйварчин хулгайч мөн шүү

болор
болор
2023-04-11 10:15

энэ хулгайч луйварчин чойжоо чинь дөрвөд биш Хяргасын баяд Баянмөнх аврагын садан төрлийн хүн.асар их г�##�зуурсан том шун�##�тай биеээ барьж дийлэхгүй зөвшөөрөл хүлээж суух тэвчээргүй учир аврага шиг "улаан" дайраад орчихдог дараа нь хахууль өгч хуулийнхнаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг хүн.м�##�чдыг тухирч усан цахилгаан станц бариулахгүй гэж зүтгэсэн учир оюун эрдэнэ зориуд эрчим хүчний сайдаар тавьсан юм.одоо м�##�чдаа боль гэж хэлж чадахгүй гөлөлзөөд тэдэнд нөхөн олгох мөнгө нэхээд явж байгаа

Зочин
Зочин
2023-04-11 10:24

Чойжидсүрэн гэж бирд шиг шун�##�тай хулгайчуудыг олноор нь төрүүлж гаргасан Ман нам одоо тэднийгээ дийлэхээ байсан араа шүдтэй болж сэлэмдэнэ гэсэн Ёөк Хүрэлсүх ч
Жижигрээд юм хэлж чадахаа байсан Ман намын
Олигархуудын дээр одоо хөх тэнгэр л байдаг болсон үр могойнуудаа Ман нам үндсэн дээ
З�##�руулж дуусах нь тодорхой ард түмэн нь дэмжихгүй улс бусдын идэш болох нь цаг хугацааны асууд�##�

Зочин
Зочин
2023-04-11 10:41

Хотийн төвд барилга барьж түгжрэл нэмэхээ болих бодлого яасан бэ. Төрийн байгууллагуудын авлига хулгайн асууд�##� цэгцрэх нь бүү хэл улам цэцэглээд байх шиг

Зочин
Зочин
2023-04-12 08:56

Oron suutsan dund zochid buudal ontsgui. Harin zpchid buudliig office bolgomoor um bosh uu

Иргэн б
Иргэн б
2023-04-13 12:51

сайдын ажлаараа д�##�имдуулж өөрийн ажлыг явуулж мөнгө хийдэг л хүн байндаа

Зочин
Зочин
2023-04-13 17:42

Жилийн өмнө ямар ч байсан их хэмжээний усыг голруу том ш�##�анкаар цутгаж байсан шүү

Зочин
Зочин
2023-04-14 04:57

ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болох юм.�##�ь хэдийн бүхний нүдэн дээр л боссон барилга шүү дээ

Зочин
Зочин
2023-09-09 16:51

Хууль гэж байдаг бол нураагаач

Холбоотой мэдээ

Back to top button