УРЛАГЭнтертайнмент

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын “The brain” шоунд оролцоно

Ой тогтоолтын олон улсын их мастер, дэлхийн дээд амжилтыг эзэмшиж буй, ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын “Jiangsu” телевизийн “The brain” шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр болжээ.

“The brain” шоу нь Хятадын ой тогтоолтын мастерууд улс улсын шилдгүүдтэй оюун ухааны гайхамшгийг харуулсан, хүний санаанд ормооргүй даалгаврууд гүйцэтгэж өрсөлддөг юм байна.

Ташрамд сонирхуулахад, 2016 онд тус шоунд Монголын оюун ухааны академийн тамирчин, ой тогтоолтын олон улсын их мастер Э.Энхмөнх оролцон ялж байсан бөгөөд тухайн нэвтрүүлгийг 300 сая гаруй хүн үзсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Би Бат
Би Бат
2023-02-18 23:38

Амжилт хүсье.Та хоёр ялагч болж чаднаа.Бас дахин амжилт!!!

Зочин
Зочин
2023-02-19 20:58

Үзэсгэлэнтэй охид юмаа

Холбоотой мэдээ

Back to top button