Нийгэм мэдээ
“Хайр”-ын дараах “Улаан”

Хип хоп артист Doid буюу Б.Доржнанжид 2021 онд “Хайр (“Love”) хэмээх анхны цомгоороо сонсогч, үзэгчдэд нэгэн хэвийн уран бүтээлүүдээс шал өөр зүйлийг харуулж байсан билээ. Тэгвэл тэрбээр энэ сарын 22-нд хоёр дахь цомгоо “цацах”-ад бэлэн болжээ. Эл цомог “Улаан” (“Red”) гэдэг нэртэй.
Сонирхолтой нь, түүний “Love” дууны төгсгөлд “…I’ll show you something code is Red…” гэж хэлдэг нь дараагийн цомгийг үзэгч, сонсогчдод хэлсэн болж таарах нь. Түүнчлэн түүний эхний цомгийн клипүүд өөр хоорондоо уялдаа холбоотой. Тодруулбал, “Хайр”-ыг өөрийн өнцгөөр бидэнд харуулсан. Харин найман дуунаас бүрдсэн “Улаан” цомогт юу өгүүлснийг Apple music, Spotify зэрэг бүх аудио платформоос хүлээн авч сонирхоорой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Duunuud chin tgj shaadguushdee