УРЛАГЭнтертайнмент

Ирэх сарын 4, 5-нд “Дон Кихот” балеттай

ДБЭТ-ын  уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын тоглолтоо дэлхийн сонгодог бүтээл Л.Минкусын “Дон Кихот” балетаар эхлүүлнэ. Тус балетыг ямар ч бэрх адал явдал, сайн сайхны төлөөх ширүүн тэмцэлд бэлэн атлаа үргэлж уйтгарлаж явдаг сайн санаат хөлөг баатар Дон Кихотын тухай өгүүлэх Сервантесын зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Энэхүү балет нь сэтгэл сэргээсэн гайхам цоглог бүжиг, уран яруу хөгжимтэй учир дэлхийн олон оронд хүүхэд бүрийн заавал үзсэн байх балетын тоонд ордог. Харин ДБЭТ-ын тайзнаа 1971 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй тоглож буй юм. “Дон Кихот” балет нь эх зохиолын ердөө нэг л хэсэг буюу Китри, Базиль хоёрын хайр дурлалыг хэрхэн аварч байгаа хөгжилтэй түүхийг Китригийн аав, гуанзны эзэн Лоренцо, Китритэй гэрлэнэ гэж бат итгэсэн баян тайж Гамаш, мөн Дон Кихотын үнэнч дагуул, зэвсэг агсагч Санчо Панса нарын дүрээр илэрхийлдэг.

Людвиг Минкус эл балетыг Испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой бүжгээс санаа аван зохиосон учраас эхнээсээ дуустал салахын аргагүй сонирхолтой, сэтгэл татам болгож чадсан юм. Түүнчлэн тайзны тавилт, өнгө будаг нь мөн л эх зохиолын өрнөх Испани нутгийн өнгө алагласан орчин, ахуйг илэрхийлнэ.

Ирэх гуравдугаар сарын 4, 5-нд тоглох “Дон Кихот” балетад ДБЭТ-ын гоцлооч Г.Батчимэг, Д.Нацагдорж, Г.Нямцэрэн, Х.Галтулга нар гол дүрүүдийг бүтээнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button