УРЛАГЭнтертайнмент
Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл Хятадын "Hunan" телевизийн "Come sing with me" шоунд оролцоно

Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл Хятадын телевизийн томоохон шоунд оролцохоор болжээ. Тодруулбал, тэрбээр Хятадын “Hunan” телевизийн бэлтгэн хүргэдэг “Come sing with me” дуу хөгжмийн шоу нэвтрүүлэгт оролцох аж.
Одоогоор тус нэвтрүүлгийн гурван улирлын нийт 25 дугаарыг үзэгчдэд хүргээд буй юм. Тус шоу нэвтрүүлгийн улирал бүрт алдартай гурван дуучин оролцдог аж. Тэд долоо хоног бүр ямар нэг уран бүтээл сонгон дуулж, бичлэгээ цацдаг. Үүний дараа эл дууг хамтран дуулах хүсэлтэй үзэгчид цахимаар оролцох юм уу, бичлэгээ ирүүлнэ. Тэдгээрээс гурван оролцогчийг алдартай дуучид шалгаруулж, тайзан дээр хамтран дуулдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн,мундаг,авьяаслаг хүүдээ өндөр амжилт хүсье❤