УРЛАГЭнтертайнмент

“Гэгээн Муза” олон улсын театрын наадамд өрсөлдөх бүтээлүүдийг бүртгэж эхэллээ

Драмын урлагийн шилдэг бүтээл, шилдэг уран бүтээлчдийг тодруулах “Гэгээн Муза” олон улсын театрын наадмыг өнөө жил “Нүүдэлчдийн соёл суурин театрын хөгжилд” уриан дор ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулна.

17 дахь удаагаа зохион байгуулах эл наадамд өрсөлдөх уран бүтээлчдийн хүсэлтийг ирэх гуравдугаар сарын 1-25-ны хооронд [email protected] цахим хаягаар хүлээн авахаар болжээ. Наадмын шалгаруулалтыг дараах хоёр ангиллаар явуулах бөгөөд төрөл тус бүрт гурваас дээш бүтээл өрсөлдүүлэх аж. Үүнд, үндсэн жүжгийн ангилал буюу драм, хөгжимт, хүүхдийн жүжиг, бэсрэг жүжгийн ангилал буюу нэг болон хоёр хүний жүжиг байна.

Шалгаруулалтын нэгдүгээр шат дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд нэр дэвшүүлэх комисс бүтээлүүдийг үзэж, наадамд нэр дэвших уран бүтээл болон уран бүтээлчдийг сонгоно. Хоёрдугаар шат есдүгээр сарын 7-14-нд болж, энэ үеэр шалгаруулах комиссын нэгдсэн үзлэг зохион байгуулна. Улмаар есдүгээр сарын 17-нд Академийн шагнал гардуулах ёслолын үеэр шилдгүүдийг тодруулан, зарлах юм.

Эргэн сануулахад, 16 дахь удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак зэрэг улсын 90 гаруй уран бүтээлч драм, хөгжимт, хүүхдийн, нэг болон хоёр хүний жүжиг гэсэн үндсэн таван төрөлд өрсөлдсөн юм. Тэдгээрээс “Орфей” театрын “Гэм зэм” жүжиг драмын жүжгийн шилдэг зохиолч, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг тайзны зураас төрөлд “Муза” өргөж, мөн оны шилдэг уран бүтээлээр тодорч байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button