УРЛАГЭнтертайнмент

"Мөнгөн мод" наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Оны шилдэг уран бүтээл уран бүтээлчийг тодруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслолыг Соёлын яамнаас уламжлал болгон зохион байгуулж буй. Тус ёслолын үеэр шилдэг найруулагч, жүжигчин, зураач, удирдаач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, дуучин, бүжиг дэглээч, хөгжимчин, бүжигчин, судлаач, мөн соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, зар сурталчилгаа, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, хувцас, нийтлэл, нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, дизайн зэрэг төрлөөр шилдэг уран бүтээлүүдийг тодруулдаг.

Тэгвэл соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах, үнэлэх, урамшуулах зорилгоор соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулах зорилготой тус наадмын нэр дэвшигчдийг бүртгэж эхэлжээ. Материалыг ирэх гуравдугаар сарын 10 хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар 605 тоотод хүлээн авна.

Эргэн сануулахад, өнгөрсөн жилийн “Мөнгөн мод” наадамд 300 гаруй уран бүтээл болон уран бүтээлч өрсөлдсөн. Тэдгээрээс 24 номинацад шилдгийг шалгаруулсан юм.

Тухайлбал, оны шилдэг жүжигчнээр  “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва, шилдэг бүжиг дэглээчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, шилдэг найруулагчаар “Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч М.Батболд, шилдэг зохиолчоор судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч, Ардын багш С.Дулам, хувцас загварын шилдэг бүтээлээр “Futuristic type” брэндийн “Сүүний бактерийн хөрөг” цуглуулга, дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлээр “Бросис пикчерс” ХХК-ийн “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн кино, тайзны урлагийн шилдэг бүтээлээр УДЭТ-ын “Анна Каренина” жүжиг тус тус шалгарч байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button