“Трио” кино Жеонжугийн наадамд нэр дэвшлээ

БНСУ-ын Жеонжугийн олон улсын кино наадам (Jeonju international film festival)-д найруулагч Д.Баттөмөрийн “Трио” кино шилдэг 30 кинонд багтаж, тус наадмын шилдгийн төлөө өрсөлдөхөөр сонгогджээ. Өнөө жил тус олон улсын наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээжээ. Тухайлбал, Хятадаас 52, Японоос 46, Аргентин, Итали, Энэтхэг улсуудаас 39 кино ирүүлсэн байна. “Трио” киног эл наадмын “Дэлхий шилдэг кино” хэсэгт багтаан наадмын үеэр гурван удаа гаргахаар болсон бөгөөд мөн ирэх дөрөвдүгээр сард “Трио” киног Өмнөд Солонгост нээхээр болсон аж.
Ташрамд дурдахад, “Трио” кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санаатай бөгөөд дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан уран бүтээл юм. Эл кино Тайландын олон улсын кино наадмаас шилдэг кино, АНУ-ын Палм Спрингс даун синдромын кино наадмаас шилдэг зураглаач, “Улаанбаатар” олон улсын кино наадмаас шилдэг продюсер, Варшавын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг кино, ны Таллины кино наадмын шилдэг кино, Монтреалийн кино наадмаас шилдэг найруулагч, Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг “Арт юнайтэс” наадмаас шилдэг киноны шагналыг тус тус хүртээд буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unexeer setgel dogdluulsan zurx shimshruulsen saixan kino bolson baina bilee Olon ulsiin kino naadmuudaas olon shagnal avax boltugai