УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хөтөл" ХХК-д холбогдох шүүх хурал 16 дахь удаагаа хойшилжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлдэгч “Хөтөл” ХХК-д холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2023.02.28/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан. 

Тэгвэл шүүх хурал ирэх гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшилжээ. Талуудын хүсэлтээр шүүх хурал хойшилсон байна. "Хөтөл" ХХК нь шинэ өмгөөлөгч авч, улмаар өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар хойшилсон гэгдэж буй юм.

Ингэснээр "Хөтөл" ХХК-д холбогдох Хөгжлийн банкны зээлийн асуудлын шүүх хурал нийт 16 дахь удаагаа хойшилж байгаа нь энэ ажээ.

Монгол Улсын Хөгжлийн банк нь "Хөтөл" ХХК-д 2012 онд нийт 61.3 сая ам долларын санхүүжилт олгосон байдаг. Гэвч тус компани зээлээ авсан цагаас хойш эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл нь  хүүтэйгээ нийлээд 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг болсон байдаг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 14:44

шоовдор хулгайч

Холбоотой мэдээ

Back to top button