
Цахим орчинд зураач Г.Санчирхүүгийн зурсан зургууд олны сайшаалыг хүртэж байгаа билээ. Сайшаалын зэрэгцээ бас зураг хэвлэж буддаг гэх шүүмжлэлд ч өртөөд буй.
-Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ. Таны үндсэн мэргэжил үү?
-Би зураг зураад 6-7 жил болж байна. Мэргэжил бол ландшафт архитектур юм. Хүмүүсийн хөргийг сонирхлоороо зурдаг.
-Ямар нэгэн газар харьяалагддаг уу?
-Би хувиараа зурдаг. Чөлөөт уран бүтээлч.
-Таны зурсан хөргүүд олны анхаарлыг татаж байна. Хөрөг зураг л зурдаг уу?
-Бүтээлүүдийн маань дийлэнх нь хөрөг зураг. Бас морь зурдаг. Заримдаа хүмүүсийн хүсэлтээр зурна. Янз бүрийн амьтан, бүр том машин зуруулдаг хүмүүс ч бий.
-Зарим мэргэжлийн уран бүтээлчид таныг үгүйсгэж байна. Тухайлбал, зураг хэвлэснийхээ дараа давхарлаж будаж байна гэх мэтээр?
-Би эхлээд хар зургаа тосон балаар зурдаг. Дараа нь зөөлөн харандаан будгаар өнгө өгч, уусгаж зурдаг юм. Энэ миний зурах техник.
-Бусдын зурсан зургийг өөрийнх мэтээр цахим хуудастаа постолсон гэх мэдээлэл ч цахим орчинд гараад байна. Та үүнд тайлбар өгөхгүй юү?
-Би залуу хүн. Заримдаа алдаа гаргана. Тиймээс миний сайн талыг эхлээд хараарай. Би хүнд сэтгэлээсээ зураг зурж өгдөг. Зургаа зуруулж авсан хүмүүс мэдэж байгаа.
-Нэг хөрөг зурахад хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Нэг хүний хөргийг зурахад 3-4 өдрийг зарцуулдаг. Түүнээс бага хугацаанд зурж өгсөн ч чадна.
-Цаашдын зорилгоосоо хуваалцаж болох уу?
-Миний дуртай зүйл бол зураг зурах. Тиймээс би зурсаар л байх болно. Надад том мөрөөдөл бий. Өөрийн хүссэн хэмжээнд хүрэхэд одоо байгаагаас илүү их хичээх хэрэгтэй. Илүү сайн зурдаг болно.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Davharlaj zurhiig ch bas amargui hun bur chadahgui
z##l
shatsn sdve