НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

М.Батболдын найруулгаар Чингис хааны тухай киног бүтээнэ

Монголын уран бүтээлчид Чингис хааны тухай олон улсын стандартад нийцсэн олон ангит кино бүтээх төсөл хэрэгжүүлэхээр нэгджээ. Тэд төслийн зорилгоо “Дэлхий дахинд Чингис хааны энх тайвнаар зэрэгцэн орших үзэл санааг түгээн, Монгол үндэсний брендинг хийх” хэмээн тодорхойлж буй. Энэхүү киног зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Чингис хааны нууц түүх” романаас сэдэвлэн бүтээх юм байна.

Төслийн ерөнхий найруулагчаар УДЭТ болон “Орфей” театр, фильмийн найруулагч М.Батболд, ерөнхий продюсероор зохиолч С.Жаргалсайханы хүү “Сорогдогийн Жаргалсайхан” сангийн тэргүүн Ж.Билгүүн, “Орфей” театр, фильмийн захирал Т.Ариунчимэг, кино зохиолчоор утга зохиол судлаач Я.Баяраа нар ажиллана. Түүнчлэн кино зохиолыг бүтээх үйл явцад зохиолчдын багаас гадна түүхч, судлаачдын баг оролцож байна.

Эл уран бүтээлд нэгдсэн шалгаанаа уран бүтээлчид “Монгол үндэстний сэтгэлгээний онцлог, гүн ухааны асуудал, эзэнт гүрэн бий болсон нууцыг монгол зохиолчийн драматургийн шийдлээр зангидаж, Монголоос анх удаа “Netflix” платформд гаргах түвшний бүтээл туурвих цаг нь болсон” хэмээн тайлбарлаж байна. “Чингис хааны нууц түүх” төсөл нь үндэсний брендинг, Чингис хааны үзэл санаа, үйл хэргийг дэлхий дахинд эерэгээр түгээн дэлгэрүүлэх сонирхол, амбицтай хэн бүхэнд нээлттэй төсөл ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-01 11:01

Энэ зохиол үнэндээ та�##�агдаагүй. Агуу түүхийг уран зохиолын төрлөөр бөөр �######�тэйхолбосныг кино болгож Монголын нууц товчоог дэлхийд шившиглэх хэрэг байна уу даа? Их хүнээ дээлдэлдэг чигээрээ л үлдмээр байна. Миний сонссоноор номыг зохиогч энэ номоо гаргаснаар тэнгэрийн гэсгээл хүртэж явсан гэдэг. Зохиогчийн хувьд бол үнэхээр чад�##�тай хүн байсан.

Холбоотой мэдээ

Back to top button