УРЛАГЭнтертайнмент
Ардын жүжигчинн Г.Равдан “Жүжигчний монолог” номоо “өлгийджээ”

Ардын жүжигчин Г.Равдан “Жүжигчний монолог” шинэ номоо “өлгийджээ”. Эл номонд Монголын театр, киноны сор уран бүтээлчдийн тухай судалгаа шинжилгээ, дурсамж хууч, нийтлэл тэмдэглэлүүд голлох жин дарсан бөгөөд жүжиг, жүжигчин, дүр, үзэгчдийн харилцан бүтэн бүрэлдэх “халуун” уялдаа холбоо, аман түүх, бичгээр тэмдэглэгдээгүй “амь халуун” мэдээ сурвалжийн шижир үнэ цэнэ, бүр жүжигчин хүний хүн судлаач, сэтгэл судлаач байх учиртайн талаарх нарийн ажиглалт, тайлал, дүгнэлтүүдийг, түүнчлэн өөрийн уран бүтээлийн урлан судлалын тухай бичвэрүүдийг нэгтгэн баринтагласан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.