С.Бямбацогт: Энэ онд 50 гаруй улс руу нислэг үйлдэнэ

Өнөөдөр /2023.03.01/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "2023-2025 онуудыг Монголд зочлох жил болгон зарласан. Аялал жуулчланы хөгжүүлэхэд агаарын тээвэр чухал нөлөөтэй. Өнгөрсөн 2022 онд 30 гаруй улс руу нислэг үйлдэж байсан бол энэ онд 50 гаруй улс руу нислэг хийхээр зорьж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ руу айлчлал хийгээд ирсэн. Энэхүү айлчлалын үр дүн гарч эхэлж байна. Тодруулбал, тус улс руу өдөрт 11 нислэг хийх боломжтой болж байна.
Өнөөдөр Катар, Кувейт зэрэг улсууд руу нислэг үйлдэх хэлэлцээр хийх ажил эхэлнэ. АНУ руу шууд нислэг үйлдэх бололцоо бүрдэж байна. Цаашлаад Автрали, Англи зэрэг улс руу шууд нисэх хэлэлцээр хийгдэх юм.
Монгол-Япон улс хоорондын долоо хоногийн нислэгийн датамж 26 байсныг 62 болгон нэмэгдүүлж байна. Энэ нь өдөрт 10 удаа нислэг үйлдэх боломжийг нээж байна. Монгол-Тайланд хооронд долоо хоногт 10 удаа нисдэг байсан бол 30 болгон нэмэгдүүлэхээр боллоо. Монгол-Турк хооронд долоо хоногт 6 удаа нисдэг байсан бол 34 болгож байна. Өдөрт 5 удаа нислэг хийнэ гэсэн үг" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.