Кортни Кокс алдрын одтой боллоо

Холливудын худалдааны танхим жил бүр хөгжим, кино урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг тодруулан тэдэнд алдрын гудамжинд од өгч, нэрийг нь мөнхөлдөг билээ. Одоогийн байдлаар алдрын гудамжинд 2700 гаруй од байгаа аж.
Тэгвэл АНУ-ын жүжигчин, “Найзууд” цувралын од Кортни Коксын од өчигдөр Калифорни муж улсын Лос-Анжелес хотын Холливудын алдрын гудамжинд хүндтэйгээр байраа эзэлжээ. Кортни Кокс нь “Найзууд” цувралаас гадна “Sugar town” хэмээх цувралд гол дүрийг бүтээсэн нэгэн юм. Түүнд баяр хүргэж, "Найзууд" цувралд хамтран тоглосон жүжигчин Женнифер Анистон, Лиза Кудроу нар алдрын одын нээлтийн ёслолд оролцжээ.
Сонирхуулахад, Холливудын Алдрын гудамж Лос-Анжелес хотын зүүн хойд хэсэгт байдаг ба уг алдрын гудамжийг байгуулах санааГанх 1953 онд гаргаж, анхны одыг жүжигчин Престон Фостерт зориулан 1958 оны наймдугаар дугаар сарын 15-нд явган зам дээр суурилуулж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.