Нийгэм мэдээ

Манай сурвалжилгын мөрөөр: Дөрвөн өнчин хүүхэд байртай боллоо

Манай сайтын сурвалжлах баг СХД-т бие даан амьдарч байсан дөрвөн өнчин хүүхдийн асуудлыг хөндөн сурвалжилсан.

Уулын орой дээр, хашаа хороо, цоож цуурга муутай монгол гэрт согтуу хүмүүсээс айж зутруухан амьдарч байсан хүүхдүүдийн амьдралыг сурвалжлан нийтэлснээр тулгамдсан асуудлаад нь эхнээсээ шийдэгдэж эхэлсэн юм.

Тодруулбал, насанд хүрээгүй захиран зарцуулах эрхгүй заалтаар хуримтлагдаад байсан халамж, тэтгэмжийн мөнгүүдийг олгосон. Мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс өрнүүлж буй тусламжийн аян олны анхаарлыг татсан. Хүүхдүүдийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль руу шилжүүлэн сургахаар болж тэд одоогоор тус сургуулийн ойролцоо багшийнхаа өдөр өнжүүлэх төвд амьдарч байсан юм.

Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр тус дөрвөн хүүхэд хоёр өрөө байртай болсон мэдээг манай редакцд тэднийг харж хандаж байсан багш нарын холбооны төлөөлөл болох Ц.Мөнхтуяа ирүүллээ. Ингэснээр тэд айх аюулгүй, бүгд нэг дор тохитой дулаан амьдрах боломж бүрдэж буй юм. Тус хүүхдүүдийг байртай болгох хандивын аянд хөдөө орон нутаг, нийслэлийн сургуулийн багш нар голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд зарим иргэдийн төлөөлөл ч хоёргүй сэтгэлээр тусламжийн гараа сунгасан билээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яах вэ сайхан үйлдэл мөн ч багш нараас албадан хурааж болохгүй. Бүх хандив сайн дурын үндсэн дээр байх ёстой. Ихэнх нь багш нар хандивлагч бол албадангийн шинжтэй байх хардлага төрүүлж байна. Үүнийг дагаад өөр нэг асуудал гарч ирэх нь бусад өнчин хүүхдүүдэд багш нар адил тэгш хандаж байр авч өгөх үү ? Багш нар өөрсдөө ч байргүй амьдарч байж болно. Ойлгомжгүй оновчтой биш шийдэл байна.

Зочин
Зочин

ВООВ ЯМАР ГОЁ МЭДЭЭ ВЭ? БАЯРАЛЛАА УГ НЬ БОЛ ИЙМЭРХҮҮ АСУУДЛЫГ ТӨР ЗАСАГ ШИЙДЭХ ЁСТОЙ ЮМ ДААН Ч ТЭД ЮУН АСУУДАЛ ШИЙДЭХ МАНАТАЙ ХУЛГАЙ ЛУЙВРАА НУУЖ ХААХ ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХУЛХИДАЖ ГАРАХАА БОДООД ААГ АМЬСГААГҮЙ ЯВАА ЭНЭ ХОЁР НАМ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ДУНД ХУРУУНЫ НУГАЛБАР АВАХАА МАРТСАН БОЛОЛТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button