УРЛАГЭнтертайнмент

“Үнэт эрдэнийн чулуу” марк худалдаанд гарлаа

“Үнэт эрдэнийн чулуу” сэдэвт маркийн нээлт өчигдөр Чингис хаан музейд боллоо.

Монгол орны газар нутаг нэн уудам, эрдэс талстаар арвин бөгөөд ялангуяа, үнэт эрдэнийн чулуугаар баялаг билээ. “Үнэт эрдэнийн чулуу” сэдэвт хэлхээ зургаан нэрийн (сери) марканд дараах эрдэнийн чулууг дүрслэн харуулжээ. Үүнд, анар (garnet), мана (chalcedony), халтмар (tourmaline), бадмаараг (ruby), молор (topaz), болор (quartz rock) зэрэг эрдэнийн таслтууд багтсан байна. Маркийг бүтээхэд химич, эрдэс судлаач, сэтгүүлч, цуглуулагч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав, гэрэл зургийн “ГАММА” агентлагийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралт нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтран ажиллажээ.

Сонирхуулахад, анарыг амжилтын чулуу гэдэг. Анар эзнээ алдаршуулж, өөртөө итгэх итгэлийг өгнө. Мөн аян замд эзнээ гай тотгороос хамгаалж, үнэнч нөхөрлөлийг бэлгэддэг аж. Харин мана бол эрт цагт энх тайван, хайр сэтгэлийг бэлэгддэг байжээ. Далдын муу хүчнүүдээс эзнээ хамгаалдаг гэж бас үздэг. Халтмар нь хүний биеийн энергийн бүрхүүлийг хамгаалдаг бөгөөд энэ утгаараа хараал, муу энергийн хамгаалалт үүсгэдэг гэж үздэг. Бадмаараг эзэмших нь амар амгалан, сэтгэл хангалуун байхын үндэс аж. Мөн бадмаараг эзнээ зорьсондоо хүрэх ер бусын итгэл үнэмшил өгдөг гэдэг. Молор эрдэнийн чулуу нь бүсгүйчүүдэд гоо үзэсгэлэнг, харин эрчүүдэд цэцэн ухааныг бэлэглэдэг гэж эртний мэргэд ярилцдаг байжээ. Болор чулууны энергийн долгион нь хүний биений долгионыг үргэлж өөрчилж сайнаар нөлөөлж байдаг юм байна.

Ташрамд дурдахад, Монгол маркт чулуун хөшөө, археологийн олдвор зэрэг сэдвээр 30 гаруй удаа, 2017 онд ШУТИС-ийн “Геологи, эрдэс баялгийн музей”-тэй хамтран “Есөн эрдэнэ” сэдэвт хэлхээ марк хэвлэн гаргаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button