УРЛАГЭнтертайнмент

“Худалдагч охин” кино Везулийн наадамд өрсөлдөнө

Францын Везулийн олон улсын улсын кино наадам энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ. 29 дэх удаагаа болж буй эл наадамд манай улсаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино өрсөлдөх юм. Түүнчлэн “Худалдагч охин”-ыг энэ сарын 6, 7-нд кино наадмын үеэр толилуулах аж. Өнөө жилийн Везулийн кино наадамд Монгол, Азербайжан, Сингапур, Вьетнам, Киргиз зэрэг 31 орны 85 бүтээлийг сонгон, шилдгийн төлөө өрсөлдүүлж буй юм байна. Наадмын шүүгчээр Бусаны олон улсын кино наадмын ерөнхий шүүгч И Ёнг Кван тэргүүтэй уран бүтээлч ажиллаж буй. Ташрамд дурдахад, “Худалдагч охин” кино Японы Осака хотод Азийн олон улсын 17 дахь удаагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал, АНУ-ын Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг наадмын шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэнээс гадна бөгөөд 27 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадам, Авсралийн Адалайдын кино наадам, Испанийн Барселоны кино наадам, Тайландын Бангкокийн кино наадамд, Ази, Номхон далайн орнуудын дэлгэцийн уран бүтээлийн шилдгийг тодруулах ёслолд тус тус оролцохоор шалгарсан юм. Мөн эл уран бүтээлийг ирэх дөрөвдүгээр сарын 28-наас Японы кинотеатруудад албан ёсоор нээхээр болсон бөгөөд япон дуу оруулгатайгаар гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button