УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийн "шувуу" ажиллагааны овоо хараанд өртсөн дөрөв

Хоёрдугаар сарын эхээр Ерөнхий сайд авлига, албан тушаалын хэрэгт сэжигтэн, яллагдагчаар шалгуулж байгаад оргон зайлагсдийг олон улсын гэрээ, конвенцийн дагуу эх оронд нь авч ирж, зохих хариуцлага, ял шийтгэлийг нь хүлээлгэхийг даалгасан.

Мөн өнгөрөгч долоо хоногт телевизийн ярилцлагад орохдоо авлигатай тэмцэх "5Ш" арга хэмжээ "шувуу" ажиллагаагаанаас ирэх долоо хоногт хэрэгжиж эхэлнэ гэсэн билээ.

Тэгвэл түүний зарласнаар өнөөдрөөс "шувуу" ажиллагааны цаг явж эхэллээ.

Шувуу ажиллагаагаар шүүрүүлж ирэх хүмүүс бол Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Ж.Мөнхбат нар юм.

Ч.Сайханбилэгийн хувьд: Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 дээр буруутмагц хил даваад явчихсан. Түүний нөхөд шүүхээр орж ял сонсдогоо сонсоод гарчихсан. Харин Ч.Сайханчилэгийн хэргийг тусгаарласан тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярьж байв. Тэгэхээр түүнийг яллагдагчаар татсан, отсон хэвээрээ буй.

Т.Бадамжунайн хувьд: Улс төрд хотын менежер гэдгээр анх танигдсан тэрбээр монголоос явсан нь одоо хүртэл сонин. Тэрбээр Замын-Үүдээр "УАЗ-469" машинаар гараад явснаас хойш өдгөө бараг таван жилийн нүүрийг үзээ байна. Хил давахаасаа өмнө "Twin tower" дахь оффистоо авлига авч байгаад баригдсан гэх бүрэг бараг яриа байдаг. Өдгөө түүнийг яллагдагчаар татсан тодорхой хэрэг байхгүй тухай хуулийн байгууллагынхан хэлдэг.

Ч.Удаанжаргалын хувьд: “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан "Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний хэргийг шалгаж эхлэх сургаар хил давж одсон. БНСУ-д эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлж байгаа гэгдэж байсан ч, АНУ руу гарсан сураг бий. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татаад байгаа юм.

Ж.Мөнхбатын хувьд: Түүний хувьд яллагдагчаар татагдаж, хил давсан хүмүүсийн хамгийн отгон нь. Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон даруйдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахаар шийдсэн хүний нэг нь. Тэрбээр намрын чуулган завсарлуут хүсэлтээ өгөөд, ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ руу гарчихсан.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын "шувуу" ажиллагааны овоо хараанд өртсөн дөрвийн гурав нь яллагдагчаар татагдаж, шалгагдаж байгаа. Харин нэг нь монголоос оргон зайлаад удаж буй. "Шувуу" ажиллагаагаар тэднийг хэрхэн авлах вэ, ялангуяа хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэдэг, улстөрийн хилс хэрэгтэн болохоос хамгаалдаг АНУ-аас авч ирж чадах уу гэдэг асуултууд байна.

Ямартай ч "шувуу” ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд албан тушаалтнуудын дипломат болон энгийн паспортыг нь хүчингүй болгох, авлигын эсрэг конвенцид нэгдсэн гишүүн орнуудаар дамжуулан, нэр бүхий хүмүүсийг шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд тодотгосон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-06 08:33

Данхарын хажууд энэ 4 хулгайч ч гэсэн хийсэн ажилтай хэлэх юмтай улс. Данхар юу хийсийн

Зочин
Зочин
2023-03-06 15:03
Reply to  Зочин

Чи муу хэн бэ ? Нүүрсчний угаадасны гөлөг чи ЕС-руу боргоод нэмэргүй, их д�##�ьчигнаж байж хүүрсчнийхээ өмнөөс ял үүрэх вий дээ !

Зочин
Зочин
2023-03-06 14:27
Reply to  Зочин

БАГА БАНДИ МӨРӨН НЯМДОРЖ МӨНХ ОРГИЛ НАРЫГ ХЭЗЭЭ ШАЛГАЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ

Ardhvv
Ardhvv
2023-03-06 09:16
Reply to  Зочин

harin tiim danhariin hajuud ihch yum idsen hvmvvs dee

Зочин
Зочин
2023-03-06 08:45

ЗА БАДАМЖУНАЙД ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ ГЭВЭЛ ЁСТОЙ ХҮН ГАЛЗУУРМААР ЮМ ӨОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ.... ГАЗРЫН НАЙМААНЫ ЖИНХЭНЭ УЛААН ДЭЭРЭМЧИН 60 ТЭРБУМЫН ЭЦЭГ ЛУЙВАРЧИН ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН НУУЦ АМРАГИЙН МӨНГӨНИЙ ГЭЭД АНХ ТӨРӨЛЖҮҮЛЖ ХУДАЛДААЛЖ АШИГ ОЛДОГ БҮЛЭГ ДЭЭРЭМЧДИЙН АХЛАГЧ ӨНӨӨДРИЙН УЛААНБААТАРЫН ИХ ГАЙ ГАМШГИЙН ҮЙЛ ЯВЦЫН ЭХЛЭЛ ХААН ЭЦЭГ ГЭЭД ЦААШАА ХУВЬЧЛАЛЫН ЛУЙВРУУД БҮҮР АЛАХАД Ч БАГАДНА ДӨӨӨӨ

Зочин
Зочин
2023-03-28 19:14
Reply to  Зочин

bitgii solior,

Бат
Бат
2023-03-06 09:44

Сайханшунлуудыг авчирч чадах уу?

Үнэн
Үнэн
2023-03-06 10:05

Эх орноосоо зугтсан луйварчид баригдахгүй боллоо гэж эндүүрч байгаа байх. Францаас Энхбатыг авчирсан шиг унтуулаад аваад ирнээ.

Зочин
Зочин
2023-03-06 10:19

Иий энэ Мөнхбат УИХ-ын гишүүнээсээ өөрийн биеэр татг�##�заж гадаад зугтааски. Шведэд явж байна гэлүү

Зочин
Зочин
2023-03-06 11:24

Эдгээр адгийн шаарнуудыг ЕС , ЗГХЭГын дарга Сайд , хөд- н баатар гэх мэтээр толгой дээрээ з�##�ж ирсэн гэж бодохоор үнэхээр гутармаар бга биз дээ таминээ

Зочин
Зочин
2023-03-06 11:35

Сугар

Зочин
Зочин
2023-03-06 11:54

Ё .Сугир, бас нэг шүүгч байгаа биз дээ

Зочин
Зочин
2023-03-06 13:19

Хүнд гаруудын зураг байна даа

Зочин
Зочин
2023-03-06 15:04

ээжиигээ эмчлүүлэх гэд ээжгүй гээр гадагшаа явчлаа гэж юу бичсэн бэ хэхэ

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-06 21:17

????????????????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button