НийгмийнУЛС ТӨР

Ерөнхий сайд, хотын дарга нар Казакстаны хууль хүчинд зүтгэж буй Х.Жекейг хайж очиж, мэндчилэв үү

“Ерөнхий сайд У.Хүрэлсүх журмын нөхөр Х.Жекейтэй олон жилийн дараа Казастан Улсад уулзлаа” гэх сүржин гарчигтай мэдээлэл өнгөрөгч амралтын өдрөөс эхлээд гарах болсон. Эл мэдээлэл нэгэн зургаас үүдэлтэй юм. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хотын дарга С.Амарсайхан нар өнгөрөгч долоо хоногт Казакстан улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ УИХ-ын гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Жекейтэй дал мөрөөрөө тэврэлдэн татуулсан зураг олон нийтийн сүлжээнд цацагдсанаар олны анхаарлыг татлаа.

-Х.ЖЕКЕЙ КАЗАКСТАНЫ ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГАД ЗӨВЛӨХИЙН АЛБА ХАШДАГ-

Монгол Улсын Ерөнхий сайд У,Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар албан ёсны айлчлал хийж тус улсын анхны Ерөнхийлөгч Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Н.А.Назарбаевт бараалхжээ. Мөн тэрээр Монголын төрөөс урвасан, Казакстаны тагнуул гэгддэг Х.Жекейтэй хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр, зочид буудалд уулзсан уулзалт зураг болон үлдсэн нь энэ аж. Тус зурагнаас асуулт эрж, эгдүүцэх хүн олон байна.

Х.Жекей зургаан жилийн өмнө Монгол төрөөс нэгэнт явж, Казакстаны төрд хүчин зүтгэх болсон. Монгол Улсаас яагаад зугтах болсон шалтгаан нь одоог хүртэл бүрхэг хэвээр. Өдгөө Казакстаны Ерөнхий сайд  А.У.Мамины дотны хүн болж амжсан бөгөөд шинэ улсдаа нэр хүндтэй нэгэн болсон тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Х.Жекей Казакстанд очиж гудманд лааз өшиглөсөнгүй. Хожим тэндээ Казахстаны хил хамгаалах байгууллагад зөвлөх буюу нилээдгүй дээгүүр алба хашиж байгаа тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн. 2018 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан Шанхайн хамтын нөхөрлөлийн орнуудын уулзалтад Казакстаныг төлөөлөн оролцсоноор батлагдсан. Казакстан улсын генералын мөрдөстэй хувцастай сууж буй бичлэг нь ОХУ-ын ОРТ телевизийн дуранд өртсөн нь нотлогдон үлдсэн нь бий.  

-“МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БОЛОН ХОТЫН ДАРГА Х.ЖЕКЕЙГ ХАЙЖ ИРЖ, АМАР МЭНДИЙГ НЬ МЭДЛЭЭ” ГЭЖЭЭ-

Казакстанд очсон хүн болгоныг Х.Жекейнх шиг хувь заяа хүлээдэггүй. Тэндэхийн хууль, хүчний байгууллагад үнэлэгдэж гайгүй сайн албан тушаалд очсон нь тухайн улсын зүгээс гүн хүндлэл үзүүлэх ажил хийснийх гэж хардагддаг нь нууц биш.

Тэгвэл манай Ерөнхий сайд, Казакстаны Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар очихдоо Х.Жекейтэй уулзсанд учир жанцан бий гэх асуулт гарч байна. Харин цахим орчинд нэгэн иргэн “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол улсын Бригадын генерал асан, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Жекейг хайж ирэн, амар мэндийг нь мэдлээ” хэмээн бичсэн байна.   

-Х.ЖЕКЕЙ 2013 ОНД МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ГАРСНААС ХОЙШ ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ-

Урвагч, гадаадын тагнуул гэгддэгийн учир буюу. Х.Жекей нь Монгол Улсад амьдарч ажиллаж байхдаа Монгол улсын Бригадын генерал, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор гэх мэт цол гуншинтай байв. Тэрээр Баян-Өлгий аймгийн иргэдээс хоёр удаа сонгогдож Монголын төрд УИХ-ын гишүүн, ХХЕГ-ын дэд дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга зэрэг чухал албуудыг хашиж байсан билээ.

Гэтэл Хил хамгаалах ерөнхий газарт албан тушаал эрхэлж байхдаа “албан тушаалын байдлаа хэтрүүлэн, урвуулан ашигласан байж болзошгүй” гэх үйлдэлд холбогдон шалгагдаж эхэлсэн. Яг тухайн үед буюу 2013 оны зургадугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш өдгөөг хүртэл буцаж ирээгүй байдаг.

Өнгөрөгч 2018 онд гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга зарлиг гаргаж, Х.Жекейн бриагдын генерал цолыг хураасан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
наад хасгаа бодийнь хөтлөөч
наад хасгаа бодийнь хөтлөөч
2019-10-16 22:05

наад хасгаа бодийнь хөтлөөч

Зочин
Зочин
2019-10-19 18:54

Энэ хасгуудыг бүгдын бариж насаар ни олон улсын шүүхэд өгч шоронд оруул,зардыхан,жеkей,мурат,сайраан гээд олон урвагч нар монгол төрийн �##�баны нууц,улсын нууцд хамаарагдах нилээд зүйлийг гадны улсад очиж задруулсан бгаа даа,

Балбар
Балбар
2019-10-22 21:43

Ганц зурган дээрээс юун их дүгнэлт хийдэг юм. Шүүхээр нотлогдсон тохиолдолд урвагч тагнуул гэж буруутгамаар байна шүү, сэтгүүлч ээ. Нийгэмд битгий буруу ойлголт төрүүлж казах түмэн рүү турхираад бай. Асууд�##�д сэтгэлийн хөөрлөөр бус бодитой хандаж үр дагаврыг нь тооцоолж сурмаар юм даа одоо сэтгүүлч гэгдсэн бацаанууд.

Холбоотой мэдээ

Back to top button