НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

11 орны циркчид хамтран тоглоно

Дэлхийн 11 орны жүжигчид буюу “Bravo circus”-ийн уран бүтээлчид энэ сарын сарын 24-нөөс 10 хоногийн турш “Браво-2” тоглолтоо Монгол бөхийн өргөөд цирк сонирхогчдод хүргэх юм. 16 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Шинэ цирк” төвөөс зохион байгуулж буй эл тоглолтын талаан Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Д.Зоригт “Өнгөрсөн оны аравдугаар сард “Bravo circus”-ийн хамт олон хүүхэд багачуудад зориулан тоглолтоо хийсэн. Энэ удаад өмнө нь Монголд тоглож байгаагүй, цоо шинэ үзүүлбэрүүдийг бэлдлээ. Онцолбол, олон жилийн өмнө Монголоос аялан тоглолтоор очиж тоглож байсан циркийн хаан үзүүлбэр буюу агаарын нислэгийн номерыг шинээр эргэн толилуулах гэж байна. Ямар нэгэн хамгаалалтгүйгээр 15-20 метрийн өндөрт агаарт чөлөөтэй дүүлэн нисдэг агаарын үзүүлбэр бий. Циркийг алиалагчидгүйгээр, амьтадгүйгээр, акробатын номеруудгүйгээр, агаарын үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Эд бол циркийн цохилох зүрх гэж хэлж болно. Тиймээс дэлхийд алдартай “Гиннес”-ийн номд бичигдсэн Францын ах дүү акробатчид, Казакийн дамнуурган дээр үсрэгчид хэмээх шилдэг үзүүлбэр мөн Киргизийн нэрд гарч яваа залуу алиалагч, жонглёрчин ирнэ. ОХУ, Казахстан, Киргиз, Португал, Франц, Хятад зэрэг 10-аад орны мэргэжлийн жүжигчид оролцох юм. Мөн хүүхэд багачууддаа зориулан сургуультай амьтдын үзүүлбэрийг бэлдсэн. Цирк бол дуу, бүжиг, хувцас дизайн, орон зай, эр зоригийг нийлбэр цогц урлаг. Циркийн урлаг бол гайхамшиг. Циркээс авдаг сэтгэл хөдлөл, айдас, инээд, аз жаргал зэрэг бүгдийг таны гэр бүл хүүхдүүдэд мэдрүүлэх гэж бид хичээж ажиллаж байна” гэлээ. “Шинэ цирк” төвөөс энэ онд “Браво-3” тоглолтыг  мөн хүргэх бөгөөд цаашид жилдээ хоёр удаа циркийн тоглолт хүргэж байхаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
2023-03-06 13:45

Сайхан тоглолт үзэх нээ, баярл�##�аа. Бөхийн өргөөнд циркийн тоглолт үнэхээр зохимжгүй юм бил ээ. Цирктээ тоглож болдоггүй юм уу? Тэр нэг Давгадорж гэдэг нөхөр зөвшөөрдөггүй юм бол ард иргэдээрээ нийлээд тэрнээс буцаагаад авъя улсын Циркээ, Төрийн өмчөө.

Холбоотой мэдээ

Back to top button