Хөгжлийн банк: Энэ удаа Ж.Оджаргал, Ц.Баатарсайхан, С.Баярцогт нарыг дуудна
Хөгжлийн банкны асуудлаарх гурав дахь шатны нээлттэй сонсгол ирэх даваа гарагаас үргэлжилж, Сангийн сайд асан С.Баярцогт, MCS-ийн Ж.Оджаргал, "Таван богд"-ын Ц.Баатарсайхан нарыг гэрчээр дуудах юм.
Энэ удаа Хөгжлийн банкнаас шууд олгосон зээл бус тус банкны эх үүсвэрээр арилжааны банкнуудын олгосон зээлийг асуудлыг шинжлэн судална. Тоон дүн харуулбал:
Нийт 2542 төслийн 1.62 их наяд төгрөгийн зээл Хөгжлийн банкны эх үүсвэрээр, арилжааны банкнуудаар дамжин олгогджээ.
Үүнээс гадна 2011-2020 оны хоорондох есөн жилийн хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс 3280 ширхэг мөнгөн хадгаламж байршуулсан байдаг. Үүнд хийсэн дүн шинжилгээний үр дүнг эл гурав дахь шатны сонсголоор хэлэлцэх юм байна.
Дээр дурдсан 2542 төслийн 1.6 их наяд төгрөгийн зээл нь:
- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151 төсөл,
- Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168 төсөл,
- Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох 57 төсөл,
- Экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл,
- Жижиг дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон 406 төсөл,
- Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11 төсөл,
- Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 18 төсөл,
- “Асем вилла” цогцолбор хотхон, Ази Европын дээд түвшний 11-р уулзалтад оролцох төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15 төсөл,
- Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1 төсөл,
- Мах хөтөлбөрийн хүрээнд 10 төсөл,
- Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны 93 төсөл,
- Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд олгосон 18 төсөл,
- Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай 2019 онд олгосон 14 төсөл,
- Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 2020 онд олгосон 47 төсөл,
- Газар тариалангийн хөтөлбөрийн хүрээнд Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй 833 төсөл,
- Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд 2020 онд олгосон 5 төсөлд хамаарч буй.
Сонголд гэрчээр дуудагсдын байр суурь нийгэмд хэлэлцүүлэг үүсгэж буй. Үүний өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонсголд оролцсон.
Тэгвэл энэ удаа тэр дахин дуудагдах бөгөөд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч гэрчээр байлцах аж. Ц.Элбэгдорж "Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд" сонсголд очих эсэх нь өдгөө тодорхойгүй. Үүнээс гадна Сангийн сайд асан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар дуудагджээ.
Бизнесийн салбараас дээр дурдсанчлан MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, "Таванбогд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан нарыг дууджээ.
Арилжааны банкнуудаар дамжуулан олгосон зээлд банкны эздийн нэр гэрчээр дуудагдаж орж ирсэнгүй. Өдгөө "сахал" Д.Эрдэнэбилэг, "Голомт"-ын Д.Баясгалан нар луу чиглэсэн акц Засгийн газрын хүрээнд тодорхой хэмжээнд өрнөсөн хэвээр буй. Харин ХААН банканд холбогддогоороо Ц.Баатарсайханы нэр дурдагдсан нь анхаарал татаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tusul nereer ih hemjeenii mungu hulgàildag shvv mingoliin bvh baiguullagad tusul heregjvvleh nereer darga nar ni bayjaad duusaj bgaa uls eh ornoo bodoj heregjvblsen hugjild ashig tustai negch tusul bhgvi bvgd munguu avaad tusluu heregjvvleegvi bgaa sain shalgah heregtei