Нийгмийн

Б.Ганхуягийг үргэлжлүүлэн сар хорихоор боллоо

Нийслэлийн Прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн билээ.

Тэгвэл тус саналыг хэлэлцэх шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Улмаар шүүх хурлын үеэр Б.Ганхуяг шүүгчээс татгалзсан.

Түүний шүүгчээс татгалзсаныг болон үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг шүүх өнөөдөр /2022.03.07/ хэлэлцсэн байна. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, Б.Ганхуягийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сарын хугацаатайгаар сунгажээ.

Эргэн сануулахад, түүнийг анх нүүрсний хэрэгт холбогдуулан АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд цагдан хорьсон байдаг. Харин маргааш нь буюу 9-ний өдөр прокурорын хүргүүлсэн саналаар 30 хоног цагдан хорьсон юм.

Өнөөдөр гаргасан цагдан хорих санал нь түүнийг дөрөв дэх удаагаа гуч хоногоор хорьж буй шийдвэр билээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ

Бүх насаар нь хорь

Atg
Atg

Bvh nasaar ni horih yaliin uguud z##luul hurdan shvvh hurlaa hiigeechee neg mue taslaad yabuul avilgach hulgaich nartaa yal ugch shorond yavuulahgvi bgaa ni avilgaliin gemt hereg bvr zamaa aldaj dund ard irged bid ih hohirch bna

Зочи
Зочи

Бүх хөрөнгий нь улсын орлого болго ах дүү эхнэр хүүхдийн нэр дээрх хөрөнгө ч бас хура�##�гах ёстой тжр эгчмаа нь дүүгээ болиулах ёстой байт�##� хамжаад хулгайлсан хулгайч

Suhee
Suhee

Ert oroigui horigdoh ni todorhoi nasnii zaluud honigoo tsoolson ni deerdee duu mini

АРД
АРД

Төр, түмний хайр даагаагүй новшийн Хулгайчаас хулгай хийж цуглуулсан бүх хөрөнгийг нь хурааж аваад, бүх насаар нь шоронд хорих ёстой. Юу хүлээгээд, хараад, удаагаад цаг хожоод байгаан энэ Шүүхийн гарууд. Хулгайчид боломж олгосон шүүхийн шийдвэр гаргав�##� тэр шүүгчийг энэ хулгайчтай нь хамт ард иргэд утгаар нь шүүх болно.

Холбоотой мэдээ

Back to top button