УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шувуудаа үргээсэн "шувуу" ажиллагаа

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх 5Ш-ийн "шувуу" ажиллагаа нь энэ долоо хоногт эхлээд байна. Энэ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсан 90 хүн, шинээр яллагдагчаар татагдаж буй Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал нар нэмэгдээд нийт 92 хүний нэрийг зарласан билээ. Эдгээр хүмүүсийг ямар арга замаар авч ирэх талаараа ХЗДХ-ийн сайд нь хэлчихсэн. Тодруулбал,

Нэгдүгээрт, эрхзүйн харилцан туслалцах гэрээтэй орнуудаас шувуудаа “шүүрдэнэ” гэх

Унгар, Болгар, Румынь, Чех, Словак, БНАСАУ, Куба, БНХАУ, Франц, Казакстан, Польш, ОХУ, БНСУ, Украин, Вьетнам, Киргиз, Турк, Энэтхэг, Канад зэрэг нийт 23 улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй. Эдгээр улсуудтай ихэвчлэн иргэн, гэр бүл, эрүүгийн хэргийн гэрээг хийсэн байдаг аж.

Тэгэхээр оргон зайлсан 92 хүний хэчнээн нь эрхзүйн харилцан туслалцах гэрээтэй орнуудад байгаа вэ гэдэг асуудал нэн тэргүүнийх болж таарч байна. Гэрээгүй бол авч ирэхэд эхний том саад үүснэ гэсэн үг. Тиймээс л оргон зайлагсад ихэвчлэн АНУ руу зорьдог. Учир нь ялтан шилжүүлэх гэрээ байдаггүй тул хүний эрхийг зөрчинө, улстөрийн ялтан болгох вий гэдгээс дээд зэргээр болгоомжилж хамгаалаад үлдэх магадлал маш өндөр байдаг.

Хоёрдугаарт, нийт оргон зайлсан хүмүүсийн 80-90 орчим хувийг аль улсад байгааг нь мэдэж байгаа тул интерполд мэдэгдэж, хууль сахиулах байгууллагатай дипломат харилцааны шугамаар албадан авчирна гэх.

Энэ нь интерполоор эрэн сурвалжлуулж албадан авч ирнэ гэх ойлголт болж таарч байна. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын цахим хуудсанд зарлаж, эрэн сурвалжилж буйтухай мэдээлэл үе үе цацагддаг. Гэхдээ тэндээс Монгол Улсад шилжүүлэн өгсөн нь цөөн байдаг аж. Энэ нь гадаадын улс орнууд шилжүүлэхдээ заавал шүүхээр шийдвэрлүүлдэгтэй холбоотой ч гэгддэг. Үүнээс болж процесс гацдаг, удааширдаг байна.  

Гуравдугаарт, гадаад болон албан паспортыг нь хүчингүй болгож ийш, тийш явах боломжгүй болгосноор тухайн улсад байх 30 хоногийн хугацаа дууссанаар албадан буцаагдах болно гэх.

Хуулийн байгууллага шүүрч авч ирэх гэж буй шувуудынхаа нэрсийг ил тодоор зарласан нь, ямар арга замаар хэрхэн авч ирэхээ ч хэлсэн нь шүүмжлэл дагуулав. Учир нь өөрийгөө шүүрүүлэх гэж байгаагаа мэдэх мэдээллээр хангасан үйл явдал болж буй юм. Цаашлаад оршин сууж буй байраа сэлгэн оргон зайлах, зугатах хугацаа сэлтийг олгов. Тэгэхээр шувуудаа үргээсэн "шувуу" ажиллагаа болж хувирах вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АРД
АРД
3 сар 9, 2023 12:53

Ер нь иймэрхүү зүйлийг урьдчилж зарлаад байж болдог юм уу? Гайхах юм. Таг дуугай хэрэгжүүлээд явж болдоггүй юм байх даа. Одоо тэгэх гэж байгаа, тэр хүмүүс болгоомжтой байгаарай гэээд л байдаг. Тэдэнд нүхээ улам гүн ухах боломж ч олгоод байгаа юм шиг сонсогддог..

Зочин
Зочин
3 сар 9, 2023 13:39

Хулгайчаа маргааш чамайг барих гэж байна өнөөдөр хурдан нуугдаарай гээд гэмт этгээдүүдийг төр засаг хамга�##�ж байна.

Бат
Бат
3 сар 9, 2023 14:49

Поп сайд нэрийг нь зарлаад яах гэж байгаагаа илчлэв. Улс төрийн оноо цуглуулж байв�##� тэд нар баригдах нь түүнд хамаагүй.

Зочин
Зочин
3 сар 9, 2023 15:56

Энэ ч нэр хүндээ өсгөх гэсэн хэдэн сүгнүүдийн тавилттай жүжиг.

Уншигч
Уншигч
3 сар 9, 2023 16:48

Би чамайг тэр байшинд байгааг нь мэдсэн одоо цоож эвдэх хүнтэй яриад ха�##�гыг эвдүүлээд орж барилаа. харин тэр тэр байшингууд ха�##�га нь бөх бат байгаа тул тэр байр луу орсон тохиололд барьэ авч чадахгүй байхаа гээд зарлахаар нөгөө хулгайч нь тэр баригдах байшиндаа байгаа л байж байх юм даа. Бодвол хурдан барихгүй байх л сонирхолтой байх шиг байна даа.

Хөгийн новш Хөгц
Хөгийн новш Хөгц
3 сар 10, 2023 04:35

Авчирч чадахгүй биз дээ Саыханбилэг л лав АНУ иргэн болчихсон хамгийн үнэтэй хуулийн фирм хөлсөлчихсөн за л�##�аруудаа барихуудаа барихуудаа гээд с�##�аавч өгөөд суужийлээ.Тэгээд бас чаасан мөнгө нь их болохоор 6 биe хамга�##�агч хөлслөөд дромоор замыг нь хянаад ...за ингээд зогсийдаа

Холбоотой мэдээ

Back to top button