Өвлийг аргалж давсан сайд

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ямар ч байсан өвлийг давлаа.
Тодруулбал, эрчим хүчний салбар энэ өвлийг өнөтэй давж чадах эсэх асуудал анхаарал татсан асуудал болоод байв. Ялангуяа улсын нийслэл Улаанбаатар. Нийслэл дэх эрчим хүчний хэрэглээ байгаа чинээндээ тулчихсан, бүх хүчин чадлаа шавхан ажиллаж буй дүр зурагтай. Хэрэв ялимгүй саатал, доголдол гарлаа гэхэд нийслэл тэр чигээрээ хөлдөх бодит эрсдэл байсан нь үнэн.
Салбарын хүмүүс нь "Лаа, шүдэнзээ бэлд" гэж олон дахин сануулж, иргэдийг айдаст автуулсан билээ.
Яг ийм эгзэгтэй үед Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдын суудалд сууж байв.
Сайд болуутаа салбарынхаа тулгамдаж буй асуудлын талаар түүний "аргална даа" гэх үг нийслэлийнхнийг ихэд эгдүүцүүлсэн.
Гэтэл нээрээ ч "Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч, их дээд сургуульд таван жил хичээлийг үзсэн" гэж өөрийгөө тодорхойлсон сайдын хэлснээр өвлийг аргалж давж чадлаа. Нэн түрүүнд аз таарч ямар нэгэн гэмтэл, доголдол ч гарсангүй. Шинэ сайдыг өршөөв. Бас ОХУ-аас өндөр хүчдэлийн шугамаар энэ жил 340 орчим МВт цахилгаан эрчим хүч нэмж авсан нь "аргалж давахад" нөлөөлөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрчим хүчний мундаг инженер техникийн ажилтнууд өвөлжилтийг давсан болохоос аз ч биш л дээ
Одоо тэгээд 3р цахилгаан станцын шинэчлэлтийн ажил аа эхлэхгүй юм уу. Оросууд 1.1 нээс манай импортын цахилгаан эрчим хүчний 1 квт.ц үнээ 11% нэмсэн. Оны сүүлээр дахиад бараг 20 % нэмэх яриа ч байгаа. Бид 2023 онд ОХУ -д л эрчим хүчний үнэнд 500 тэрбумыг төлнө. Цаашид нэмэгдэнэ. Хүрэлбаатар гэж хулгайч улсын мөнгөний авдар дээр гарч суучихаад төсөл хөтөлбөр эхлүүлдэггүй юм уу
Дараачийн өвлийг бас аргаад өнгрөөхүү насгүй сайдын насгүй ажил
Монголд л топ хулгайч луйварчид нь сайд гэх аргагүй л МАН улс орныг самарч дуусах шив
Эрчим хүчний туршлагатай чадварлаг мэргэжлийн ита .ны хүчээр өвөлжилтыг давсан болохоос сүржин сайдын арга барил биш шүү. Эрчимийн ита ын сүр ##дар бадартугай. Чой чи сүржигнэх хэрэггүй.инжёнерүүдэдээ итгэ.
Хамаг гол ачааг нь ТЭЦ-4 л нуруундаа үүрч өвлийг давж байгаа ш дээ, юун ОХУ нэмэр л болж байгаа…