УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Солонгоо: "Шүгэл" ажиллагаанд иргэд нэрээ нууцалж баримт, мэдээлэл өгөх боломжтой

Өнөөдөр /2023.03.09/ Төрийн ордонд "Шүгэл" ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Энэхүү ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо ахалж байгаа бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  • ЦХХХ-ны Дэд сайд Б.Эрхэмбаатар
  • ХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхөлөг
  • ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж
  • Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа
  • Засгийн газрын ХМОНХГ-ын дарга Ганзул
  • АТГ-ын Дэд дарга Азжаргал
  • ТЕГ-ын Дэд дарга Хүдэрчулуун
  • УУХҮ-ийн Геологийн бодлогын газрын дарга Уянга
  • ЭЦА-ны дарга Сүхболд
  • Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мандуул гэсэн хүмүүс багтжээ.
  • "Шинэ сэргэлтийн бодлого" худасгуур төвийн Гүйцэтгэх захирал Дөлгөөн зэрэг хүмүүс багтжээ.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэлдээ "Авлигатай тэмцэх жилийн хүрээнд хэрэгжүүлэхээ төлөвлөж байгаа 5Ш ажиллагааны "шүгэл" ажиллаагааны талаар мэдээлэл өгч байна. Манай нийгмийн хамгийн хурцадмал сэдэв авлига. Авлигын индексээр Монгол Улс жил бүр оноо алдаж байна. 180 гаруй улсаас 116-д эрэмбэлэгдсэн. Авлигын хэргээр шүүхээс ял авсан этгээдүүдийн тоо 2022 оны байдлаар 318 болж өссөн.

20 хүртэл сая төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламжийн данс нийт хадгаламжийн 97 хувийг эзэлжээ. Энэ нь манай улсад тэгш бус байдал ямар түвшинд байгааг харуулна. Цаашдаа авлигатай тэмцэж байж эдийн засгийн тэгш боломжийг иргэддээ хүргэнэ. Ерөнхий сайдын захирамжаар "5Ш" ажиллагааг эхлүүлсний нэг нь Шүгэл. Иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүллээ. 

Иргэдээс шүгэл үлээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахад бид анхаарна. Та бүхэн 11-11  дугаарын утас, ажлын хэсгийн гишүүдийн цахим хаягууд, шуудан болон цахим сүлжээнд нээх "Шүгэл" хуудсаар дамжуулан мэдээлэл авна. Мэдээллийг баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд авна. 

Засгийн газар улс төрийн эр зориг гарган, авлига, хүнд суртлын эсрэг ажиллагааг эхлүүллээ. Үүн дээр яалтчгүй иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллана. Иргэд нэрээ нууцлан баримт, мэдээлэл өгөх боломжтой. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл бид мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлнэ.

Манай ажлын хэсгийн үндсэн зорилго бол авлигатай тэмцэх холбогдох чиг үүргийн байгууллагад дэмжлэг үзүүлэх. Авлигатай тэмцэх газрын 110 дугаар энэ талын мэдээлэл өгдөг. Өдөр тутмын амьдралд нь тулгамдаж буй төрийн үйлчилгээний талаар мэдээлж, хамтдаа тэмцэе.

Хаврын чуулганаар "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль" хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ийн конвенцод авлигын эсрэг мэдээлэл өгч буй этгээдүүдийг хамгаалах үүрэг хүлээсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-09 16:01

Энэ ч нэг их үр дүн өгөх нь юу л бол. МАН ын нэр хүндээ өсгөх гэсэн жүжиглэлт гэх үү

Иргэн
Иргэн
2023-03-09 18:53

Хулгайч хулгайчаа барих нь сонгууль дөхсөний шинж байхөө. Хэдэн тэтгэвэрийн хөгшдийг амр�##�танд автобусаар аваад явсан байна лээ.

золбоо
золбоо
2023-05-02 19:36

Энэ автомашины улсын дугаар маш олноор нь зарж байгаа ченжүүд бүгд дуудлага худ�##�даанд ороод авна гэж байхуу. Энийгээ ш�##�гаачээ нэг �##�бан туша�##�ын хэрэг л яваа даа

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button