УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Азжаргал: Улс төрд нөлөө бүхий этгээд хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх боломжгүй

Засгийн газрын зүгээс байгуулагдсан "Шүгэл" ажиллагааны ажлын хэсэг өнөөдөр /2023.03.09/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал дараах мэдээлэл өглөө. Тэрбээр "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг манайхаас Хууль зүй дотоод хэргийн яаманд өгөөд явж байна. Энэ хуульд дэлгэрэнгүй зүйлс бий. Зөвхөн эрүүгийн гэхгүй зөрчил, хүнд суртал зэрэг шударга бус зүйлийн талаар иргэн мэдээлж, тухайн иргэнийг яаж хамгаалах талаар тусгасан.

Хялбаршуулах журмын тухайд улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хэргийг энэ журмаар хэрэг шийдвэрлэхийг хориглосон. Хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайн хүмүүс хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх боломжгүй. Нуугдмал хэргийг илрүүлэх хүмүүст нээлттэй.

Манайд мэдээлэл өгч байгаа хүний нэрээ нууцлах эсэхийг асууж сонголт олгодог. Өнгөрөгч 2022 онд иргэдийн зүгээс 2196 өргөдөл, гомдол ирсэн.

Манайд 47 мянган алба хаагчийн мэдүүлэг ирдэг. Хариуцлага тооцуулдаг асуудал зөндөө бий" гэлээ.

Мөн авлигатай тэмцэх мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн мөнгөн дүн 

  • 2017 онд 3.4 тэрбум 
  • 2018 онд 11.9 тэрбум 
  • 2019 он 7 тэрбум 
  • 2020 он 35.6 тэрбум
  • 2021 онд 96.2 тэрбум
  • 2022 онд 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button