Нийгмийн
Нийслэлд нэмж барих 10 бие засах газрыг ажиллуулах компанийг шалгаруулна

Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг албаныхан хэллээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлд нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байгаа бөгөөд энэ жил арван байршилд нэмж байгуулахаар төлөвлөжээ.
Тийм учраас 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг зарлаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урилаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхлээд байгаагаа зохистой ажиллуул