ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Гурвантэс XXXV" төслийн туршилтын өрөмдлөгийг ирэх сард эхлүүлнэ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy" компани "Гурвантэс XXXV" метан хийн төслийн туршилтын өрөмдлөгөө эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэ талаар "Intellinews"-т мэдээлжээ. Тус мэдээлэлд өрөмдлөгийн хөтөлбөрт дунджаар 3.5 сая ам.долларыг зарцуулна гэсэн байна.

Мөн уг компаниас ирэх сард буюу дөрөвдүгээр сарын эхээр хийн чанар болон хэмжээг тооцоолох гурван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн юм. Хэрэв цооногуудыг өрөмдвөл найман долоо хоногт багтаан дуусгана хэмээн тооцоолоод буй.

"TMK Energy" компани уг төслөө Канадад төвтэй "Major Drilling Group"-тэй хамтран хэрэгжүүлж байгаа юм. Өрөмдлөгийн зардлын 3.5 сая ам.долларыг "TMK Energy" гаргах бол "Talon Energy" компаниас 3.1 сая ам.долларыг санхүүжүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button