Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх гүний уурхайтай боллоо

Зэсийн ордоороо дэлхийд дөрөвдүгээр жагсдаг Оюутолгойн гүний уурхайн олборлолтын нээлтийг өнөөдөр 13.00 цагт эхлүүллээ.
Оюутолгойн орд газрын батлагдсан нөөцийн 80 хувь буюу үндсэн үүцийг агуулдаг гүний уурхай ашиглалтад орсноор манай улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх билээ.
Тэгвэл өнөөдрийн гүний уурхайн нээлтийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон "Рио Тинто" компанийн удирдлагууд оролцсон юм.
Оюутолгойн бүлэг ордын хамгийн агуулга сайтай хүдэр нь Хюго Даммет ордын гүнд оршдог. Гүний уурхайн олборлолтыг блокчлон олборлох аргаар эхлүүлэх юм.
Гүний уурхайн олборлолтын нээлтэд Л.Оюун-Эрдэнэ дараах үгийг хэлэв. Тэрбээр "Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон та бүхэнд гүний уурхайн олборлолт эхэлж буй түүхэн үйл явдлын мэнд хүргэе.

Одоогоос нэг жилийн өмнө Оюутолгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар төслийн бүтээн байгууллалттын гацаа ариллаа. Хөрөнгө оруулагч тал 2023 оны нэгдүгээр улиралд гүний уурхай ашиглалтад оруулна гэх амлалтдаа хүрлээ. Оюутолгойн төслийн гүний уурхай 1265 км-ээс хүдэр олборлоно. Монголчуудын хувьд дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлох болсноо дэлхий дахинд зарлалаа.
Гүний уурхайн зэсийн баяжмал нь ногоон хөгжлийн хандлага, эх дэлхийн амьдралын цаг хугацааг уртасгахад Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр юм. Уг төсөл нь гадаадын өхрөнгө оруулалт болон Монгол Улсын гуравдагч хөрштэй хамтран хөгжүүлж буй түүхэн төсөл билээ.
Оюутолгойн төслийн зам дардан байгаагүй. Энэхүү төсөл нь та бидний 10 гаруй жилийн хамтын бүтээл, бодит хөрөнгө оруулалт юм. Оюутолгойн хэлэлцээр Монгол Улс нээлттэй, ил тод, харилцан хамтардаг, итгэлтэй түнш гэдгийг харуулж буй бодит илэрхийлэл юм. Зэс баяжуулах, эцсийн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ төсөл аж үйлдвэрийн хөгжлийн эхлэл байна гэдэгт итгэлтэй байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
данхан толгойт биш бүтээн байгуул##тыг эхлүүлсэн Сайханбилэг ингээд зогсох ёстой доо
Эргүү м##аа наад өмөөрөөд байгаа сайханб##аг чинь Монголыг элгээр минь мөлхүүлэх гэж байсныг таслан зогсоосон шүү!!!
Качкар ###### чи
Сайхан л гэгээлэг мэдээ байна. 1265 метрийн гүнээс байлгүй дээ.... Ер нь тэгээд Оюу толгойг дагасан том суурьшлын бүс, "Оюутолгой" хот байгуулах л чух## байна. Тэнд хүмүүс гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг байх ёстой. Ерөнхий сайд үүнд л онцгой анхаарах ёстой. Тэр газрын доорх баялаг яахав, тодорхой хугацаанд ухаж аваад дуусна, ямар нөхөгдөх биш. Хөөрч дэвцээд байх ч юм биш.
Есайд санаа нь бол олон юм хийчих санаа байгаа ч юм шиг үгүй ч юмшиг
Ядуу зүдүү хувхай хоосон ард түмэнтэй байж ингэж гайхуулаад яахын
Тэр 4- рт эрэмбэлэгдэх нь яахвээ. Монголчууд бид хэзээ ногдол ашигаа авах вэ. Эрдэнэт үйлдвэрээс 10 дахин том байж 10 дахин бага татвар төлдөг нь ямар учиртай вэ. Австр##и дарга нар нь сард 100 000 ам. доллар авдаг, ТУЗ- ын гишүүд сард 15,000 ам доллар авдаг биздээ. Нарийн бичгийн сарын ц##ин нь 6,000 ам. Доллар гэсэн. Оюун-Эрдэнэ юу болоод гаднынхны ###### долоох гээд хөлөө хуг##чих гээд гүйгээд байна.
Энэ төсөл аж үйлдвэрийн төслийн эхлэл байж чадах уу?Ноогдол ашигаа хэзээ авах вэ? 34 он гэхэд онгорхой хар нүх л үлдэнэ. Яагаад гэвэл 14.0 тэрбум $ н өрөөндөө өгсөн гээд л болоо. Та нар эндээс юу гарч хэдэн тонн баялаг гарч байгааг мэдэх үү? Тэр нэг ##тан бүст Багабаньд үүнийг хянаж мэдээлэл өгөх ёстой бус уу? Хил га##иар хэд хэмжээний тонн ##т,зэс бусад мет##ь гарч байгааг харж дээж авч үзсэн үү? Дан чулуу гарсан. Нэг их мет##ь байгаагүй гээд Ноогдол ашигаа өгөхгүй бол яах ёстойг тооцож үзсэн үү? Урьдын Бороо гоулдын ##т шиг дуусчихсан байв## яах вэ? Одоо 10 жил ухах ажилаа 5 жилд дуусгачихсан бол яах тухай бодож үзсэн үү? Танай нөгөө зөвлөхүүд юу зөвлөдөг байна аа. Тайлбарлаач! Эрхэм Еранхий сайд аа!!!