“A-Capella” хамтлаг “А story” нэртэй цомог гаргана

СУИС-ийг 2001-2005 онд Хөгжимт театрын жүжигчин мэргэжлээр төгссөн дөрвөн залуу оюутан ахуйгаасаа хамтран дуулж, тоглолтууд болон бичлэг оролцож явсаар “A-Capella” хамтлагаа байгуулсан түүхтэй. Тус хамтлагийнхан 2004-2005 онд “Nature sound” студи, 2006-2007 онд “Хувьсал” продакшн, 2007-2010 онд “Guys”, “TV cocktail” хамтлагуудтай нэгдэн “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл” байгуулж уран бүтээлээ туурвиж байлаа. 2007 онд “Учрал”, “Хэзээ”, “Хэвээрээ”, “Бүх ертөнц бидний дурлал”, “24/7”, “Сайн уу, хонгор минь” зэрэг дуунаас бүрдсэн “А album” нэртэй анхны цомгоо гаргаж байв. Тэгвэл 2023 онд өөр өөр жанрын зургаан дуутай “А story” нэртэй хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж буй аж. Мөн анхны “А album”-аа дахин хэвлэлтэд явуулж, хос цомог болгон гаргахаар төлөвлөсөн байна. Шинэ цомогт орох зургаан дууны 2-3 дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу дөрвүүлээ, үлдсэн дууг гурвуулаа дуулж байгаа аж. Хамтлагийн гишүүн Б.Одбаяр АНУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд цомгоо бэлэн болсны дараа эх орондоо болон Европын орнуудаар аялан тоглохоор болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.