ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

Оюутолгойн гүний уурхай яагаад дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх вэ

Оюутолгойн гүний уурхайн олборлолтыг өчигдрөөс албан ёсоор эхлүүлсэн билээ. Ингэснээр дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх томоохон орд хэмээн нэрлээд буй.

Оюу толгойг дэлхийн “ТОП-4”-т эрэмбэлүүлэх гүний уурхайн онцлох тоо, баримтууд:

  • Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог
  • Олборлолтын арга: Блокчлон олборлох
  • Үйл ажиллагаа: Гүний уурхай нь 12 цагийн хоёр ээлжээр, жилийн 365 өдөр ажиллана
  • Туузан дамжуулагчийн нийт урт нь 13.2 км буюу Сүхбаатарын талбайгаас Толгойтын өртөө хүрэх зайтай тэнцэнэ
  • Хамгийн гүн босоо ам нь “Блю Скай” цамхгийг 12 давхарласантай дүйцнэ
  • Хюго Дамметт ордын хойд бүсэд баригдах хонгилын нийт урт нь 203 км гаруй байна (ихэнх хэсэгтээ 5.5 метр өндөртэй, таван метр өргөнтэй)
  • Гүний уурхай ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр нэг жилд олборлосон баяжмалд агуулагдах зэсийн хэмжээ 550 мянган тоннд хүрч, дэлхийд эхний дөрөвт эрэмбэлэгдэх төлөв бий

Тэгвэл Оюутолгойн ордын өмнө буюу эхний гуравт ямар ордууд багтсаныг хүргэе.

    null
  1. Эскондида, Чили. 1 156 мянган тонн

Испани хэлний “нуугдмал” гэсэн утга илэрхийлэх үгээр нэрлэгдсэн “Эскондида” уурхай 1990 онд ашиглалтад орсон бөгөөд дэлхийн хамгийн том, хамгин их нөөцтэй орд дээр байгуулагдсан гэдгээрээ алдартай. Тус уурхай 2020 онд  1 156 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт олборлолтын 6 хувь болжээ. Уурхайг BHP (57.5 хувь), Рио Тинто (30 хувь), Жапан Эскондида (12.5 хувь) эзэмшдэг.      

2. Сан Висенте, Чили 694.7 мянган тонн

Чилийн Потоси хотод байрладаг Сан Висенте уурхай зэс олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт жагсдаг. Сан Висенте уурхай нь Pan American Silver корпорацын эзэмшилд байдаг.

3. Коллахуаси, Чили. 629 мянган тонн.

Англо-Американ (44%), Гленкор (44%), Мицуи (12%) хамтран эзэмшдэг Коллахуаси бол олборлолтын хэмжээгээр Чили болон дэлхийд хоёрт бичигдэхээр их олборлолт хийжээ. Далайн түвшнээс дээш 3000-5000 метрт орших ордыг түшиглэн байгуулсан энэ уурхайгаас гаргасан баяжмалын ихэнх нь БНХАУ-д эцсийн боловсруулалтад ордог.

Харин дөрөвдүгээрт Чилийн Качапоал дахь Эль Тениенте уурхай 463 мянган тонн нөөцтэйгөөр эрэмбэлэгддэг байв. Тэгэхээр Оюутолгойн олборлолт эхэлбэл нэг жилд олборлох хэмжээ 550 мянгад хүрснээр дэлхийд дөрөвдүгээрт жагсах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-15 08:37

Ашиг хэзээ юм вэ бас л ярьсаар байт## дуусах юм өө аына даа хөөрхич дээ

Зочин
Зочин
2023-03-15 21:33

Оюутолгой Дэлхийн 4 эрэмблэгдэх уурхай гээд онцлоод байгаа юм болдоо үнэхээр тийм бол манай дарга нарт улсаа хөгжүүлэх ##тан боломж урьд нь Монголчууд гашуун сургамж авсан улс Бороо гоулдын уурхай түүн шиг Оюутолгойг тавиад туучих вий дээ гэсэн хард##т ард түмэнд байна Ерөнхий сайд нэн даруй Монгол банкыг татан буулгаж төр ав тэгээд Монголын нутаг дэвсгэр дээр уул уурхайн баялгаа зөвхөн төгрөгөөр арилжа##ах хэрэгтэй нэг үгээр бол худ##дан авагч этгээд нь доллараар биш манайхаас төгрөг худ##дан авч төгрөгөөр манай баялгыг худ##даж авна гэсэн үг тэгж байж сая одоо хэлээд байгаа Дэлхийд 4 эрэмблэгдэх болно

Холбоотой мэдээ

Back to top button