Х Богд ба геополитик: АНУ-д зэвсэг, БНХАУ-аас салан тусгаарлах жижиг үндэстнүүдэд тулгуур

Хүмүүс Х Богд тодорсноос хойш цас, бороо холилдон орж, тэнгэр аашлах болов гэцгээнэ. Харин Засгийн газар эл асуудалд ямар байр суурь нэгтгэн илэрхийлэх дээрээ ид бужигнаж буй. ГХЯ-наас нэгдсэн чиглэл гаргаж, тэр дагуу олон улсын харилцааны судлаачид, энэ дундаа дипломатчдын хэлэх үг, хийх үйлдлийг хайрцаглахаар тохирчээ.
Х Богд Монголоос тодорсноор үзэл санааны болоод шашны нэгдмэл үнэт зүйлтэй боллоо гэцгээж байна. Нөгөө талд, гадаад орчинд буюу геополитикийн ямар нөхцөл байдал хүлээж байгаа вэ.
Энд гурван цөм тоглогчийн байр суурь огтлолцох боломжтой талаар судлаачид ярьж байна. Харин дээр дурдсаны дагуу ил байр суурь илэрхийлэхээс татгалзаж байгаа юм.
- Нэгдүгээрт, БНХАУ
- Хоёрдугаарт, АНУ
- Гуравдугаарт, Төвөд, Шинжаан, Угуйр зэрэг БНХАУ-ын захиргаанаас гарах сонирхолтой жижиг улсууд.
БНХАУ-ын талаас
БНХАУ-ын тухайд Төвөдөөс тодруулсан XI Банчин Богдыг хүүхэд байхад нь "нууж", өөрсдөө тодруулж байсан түүхтэй. Тэдний тодруулсан Банчин Богд одоо ч БНХАУ-ын Коммунист намын дэргэд ажилладаг.
Өөрөөр хэлбэл бурхны шашны тэргүүн, хутагт хувилгаадыг аль болох Төвөдөөс хамааралгүй болгохыг эрмэлздэг бодлоготой ард түмэн. Уншигчдын мэдэж буйчлан, Төвөдийн шашны тэргүүн XIV Далай лам Монгол оронд айлчлахад л БНХАУ-ын Засгийн газраас харамслын мэдэгдэл гаргаж байсан удаатай.
Одоогоор дэлхийд хамгийн хүчтэй, нөлөөтэй шашны тэргүүн бол XIV Далай лам. Харин түүний хойд дүрийг тодруулах учиртай Банчин Богдын институц нь БНХАУ-аас бүрэн хамааралтай байгаа. Иймд XIV Далай лам өөрийнх нь хойд дүр тодрохгүй байсан ч болно гэж барууны хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Гэвч 2016 онд Монголд ирж, хэрэг мандуулахдаа Х Богдыг тодруулсан нь өдгөө ил болж байна.
Түүний хойд дүрийг тодруулах, улс төрөөс ангид дүр бол Монголоос тодорсон, АНУ-ын иргэншилтэй Х Богд болж буй.
АНУ-ын талаас
АНУ энэ цаг үед БНХАУ-тай эсрэгцэн оршиж байна. Тийм ч учраас Төвөдөөс дүрвэж Энэтхэгт очсон XIV Далай ламын асуудалд ихээхэн мэдрэг, нээлттэй ханддаг. Далай лам барууны ертөнцөд ийн "цагаачилсан"-аараа дэлхийд танигдаж, бурхны шашныг олон улс оронд таниулан сурталчилсан.
Мөн БНХАУ-д хуурамчаар тодорсон XI Банчин Богдын багш болчих гээд байсан VIII Ажиа гэгээн зүсээ хувилган АНУ-д цагаачилсан байдаг. Тэр үлдсэн бол бурхны шашиндаа тэрсэлж, үгүй бол коммунист намынхаа эсрэг ажиллачих гээд байсан биз. Энэ утгаар БНХАУ-аас дүрвэж, шашны өрх чөлөөг хайсан мяндагтнуудыг хүлээж авдгаараа АНУ улааг туг намирсан манай хөрш гүрний дургүйг хангалттай хүргэдэг.
Харин энэ удаа ардчилсан орон гэдгээр гуравдагч хөршийн үүднээс үргэлж фокус тусгаж ирсэн, Монголоос Х Богд тодорсон явдал тэдэнд дутуугүй сонин бууна. Хүү бүр АНУ-д төрсөн, тэндхийн иргэншилтэй хэмээж буй. Иргэншлийн асуудал ил сөхөгдвөл Богд АНУ-аас тодорлоо гэгдэн шуугих ч боломжтой, ийм нөхцөл байдал үүсжээ.
Иймд шашны хүрээн дэх эрх ашгаар БНХАУ, АНУ хоёрыг шууд эсрэг байр сууринд аваачсан үйл явдал нь Х Богд болов.
Төвөд, Шинжаан, Уйгур...
Харин том дүр зургаараа геополитикийн хувьд БНХАУ-ын засаг захиргаан дахь жижиг үндэстнүүд нэгдэх тусгаарчлах асуудал хурцадмал байдалд шилжсэн. Сүүлд Төвөд, Шинжаан, Уйгурын төлөөлөл цахим хуралдаан хийж, "Босвол нэгэн зэрэг босъё" хэмээн ярилцсан талаар барууны хэвлэлд мэдээлэгдэж байв.
Тэднийг харин БНХАУ-аас ангид, шашны нэгдмэл үнэт зүйлээр зангидах боломж бололцоо нь Х Богд байх боломжтой. Олон зуун жилийн дараа, БНХАУ-д биш Монголд, Ардчилсан оронд шашны тэргүүн тодорсон үйл хэргийг тэд ийн харах боломжтой.
Харин шашны эрх чөлөөний тухай хуулийг бусад улсуудад ихээхэн лоббиддог АНУ-ын хувьд тэдний энэ задрах, тусгаарчлах процессыг хөхиүлэн дэмжих дүр зурагтай. Харни БНХАУ жижиг үндэстнүүдээ хадгалж үлдэхийг эрмэлзэнэ.
Иймд Х Богд тодорсон үйл явдал нь дотооддоо оюун санааны нэгдмэл үнэт зүйл болоод шалихгүй мэт боловч БНХАУ-ын жижиг үндэстнүүдэд дохио тэмдэг болж, АНУ-аас БНХАУ-ын эсрэг ажиллах тоглолтын гол хөшүүрэг болох бололцоотой байгаа юм.
О.БАТСАЙХАН: АНУ, БНХАУ-ЫН АЛЬ НЬ Ч ЭЛ ҮЙЛ ЯВДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАНА ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

Эдгээр асуудлаар ШУА-ын ОУС-ын хүрээлэнгийн Түүхийн шинжлэх ухааны докmор, Богд судлаач О.Батсайхан товч ярилцахыг зөвшөөрсөн юм. Түүний хувьд Х Богдын асуудлыг геополитикийн хувьд ямар нэг эрсдэл авчрахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна.
-Х Богд Монголоос тодорсноор дэлхийн Буддын шашны хүндийн төв нааш чиглэнэ гэж аналистууд ярьж байна. Энэ үйл явдлын дараа Буддын шашинт орнууд, шашны тэргүүнүүдийн дунд ямар хөдөлгөөн өрнөх бололцоотой вэ?
-Юуны өмнө буддын шашинтай монголчуудын хувьд, буддын шашны лам хуврагуудын хувьд бүхэлдээ монгол үндэстний хувьд Монголын бурханы шашины тэргүүн тодорсон нь чухал үйл явдал гарцаагүй мөн. Учир нь бурханын шашины тэргүүнтэй болох, тэр нь монгол хүн байх үйл явц олон жилийн саад бэрхшээлийг туулж байж үр дүнд хүрч байна гэдгийг хэлье. Буддын шашны хүндийн төв наашаа чиглэх эсэх нь монголчууд биднээс ихээхэн хамаарна. Монгол Улс үндэсний уламжлалт буддын шашины зонхилох байр сууриа хэр зэрэг хамгаалж, хөгжүүлж чадаж байна вэ? Монголчууд буддын шашиндаа хэрхэн хандаж байгаа, Богд Жавзандамба хутагтын институц /ёс, тогтолцоо/ хэр зэрэг найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол дахь буддын шашины лам хуврагуудын нэр хүнд, нөлөө зэрэг олон үйл явдлаас хамаарах болно. Буддын шашинтай орнуудын шашны тэргүүнүүд шашингүй үзэл номлож байсан Монгол Улсын уламжлалт үндэсний шашинаа сэргээн мандуулж, тэргүүнтэй болж буйд хүндэтгэлтэй хандана гэж бодож байна.
-Далай лам Энэхтэгт сууж байгаа, Бээжинд Хятадын тодруулсан Банчин Богд байгаа зэрэг төвөгтэй нөхцөл байдал үүссээр байна. Энэ үед Х Богд Монголоос тодрох нь БНХАУ-ын талд таалагдахгүй болов уу гэсэн хүлээлттэй. Учир нь тэд дотоодоосоо Х Богдыг тодруулах өндөр сонирхолтой. БНХАУ-ын талд сөргөөр хүлээж авах нөхцөлүүд гэвэл юу, юуг дурдаж болох вэ?
-Монгол Улс буддын шашныхаа уламжлалын дагуу тэргүүн Богд ламаа тодруулан өргөмжилж байгаа нь аль нэгэн гадаад улсын эрх ашгийг хөндөхгүй гэж бодож байна. Өндөр гэгээн Занабазарыг өргөмжилсөн 1639 оноос хойш гээд бодвол бараг 400 гаад жилийн турш үргэлжилсэн үе үеийн Далай лам Монголын бурханы шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулж ирсэн уламжлалыг баримталж буй нь сүсэгтэн олон хийгээд нийт монгол зоны хүсэл зорилгод нийцэж байгаа бөгөөд үүнээс ангид байх боломж хомс юм. Учир нь Далай ламаас өөр хэн нэгний тодруулсан Богд Жавзандамба хутагтыг монголчууд, буддын лам хуврагууд хүлээн зөвшөөрч дагахгүй, өөр хоорондоо сөргөлдөх эрсдэл өндөртэй байх болно. Хөрш улсууд сөргөөр хүлээн авна гэж бодохгүй байна. Манай урд хөрш БНХАУ-д буддын шашинтнууд олон, хойд хөрш ОХУ-д буриад, тува, халимаг гээд буддын шашинтнууд мөн бий, Япон, Энэтхэг зэрэг улсуудад ч буддын шашинтнууд олон байдаг тул Монгол Улсад болж буй түүхэн үйл явдалд хүндэтгэлтэй хандана байхаа хэмээн бодож байна.
-БНХАУ-тай эсрэгцдэг нь АНУ. Тэд Далай ламыг дэмжсээр ирсэн. Энэ утгаар Х Богд Монголоос тодрохыг АНУ-ын талаас эерэгээр хүлээж авах боломжтой юу. Гэхдээ энэ нь геополитикийн асуудлын хэмжээнд яригдах болов уу?
-АНУ хүний эрхийг дээдэлдэг орон. Тэр үүднээс аливаа шашны асуудалд ханддаг байх. Монголд буддын уламжлалт шашин нь сэргэж, тэргүүнээ тодруулж буйд хүндэтгэлтэй хандана байхаа гэж бодож байна.
-Х Богд Монголоос тодорсон явдал нь монголчуудын тухайд төдийлөн үзэл санааны нэгтгэл болж чадахгүй болов уу гэж харж байна. Учир нь статистикээр Христийн шашин шүтдэг хүний тоо олны дээр шарын шашныг үл сүсэглэх хийгээд шашингүйн үзлийг сонгох хандлага давамгайлах боллоо. Ийм үед Х Богд монголчууддаа шашны тэргүүн болох бус, бусад улсуудын тоглолтын гол бай, уулзах цэг болох магадлал бий юу?
-Саяхан Монголын Цагаан сар боллоо. Цагаан сарыг монголчууд ямар их өргөн тэмдэглэж байгааг бүгд мэдэж байгаа. Машины түгжрэлд толгойгоо өвтгөдөг монголчууд Цагаан сарын өдрүүдэд хөдөө орон нутагт золгуутаар яваад хот түгжрэлгүй боллоо гэцгээж байсан. Цагаан сар чинь буддын шашинтнуудын баяр шүү дээ. Эл үүднээс авч үзвэл Монголд буддын шашины сүсэгтэн, дэмжигчид, буддын шашины соёлыг дээдэлдэг хүмүүс хэр олон байгааг харж болохоор байна. Шашин гэдэг чинь хүнийг адгуус амьтанаас ялгаатай болгодог гол зүйл. Шашингүй хүн буу барьсан хүнээс доор гэдэг юм. Өмнөх социализмын жилүүдэд шашингүй үзлийг номлож, уламжлалт үндэсний шашныхаа номт мэргэн лам хуврагуудыг хэдэн мянгаар нь цаазалж, хэдэн зуун буддын шашны төв болсон сүм, хийдүүдийг устгаж, ном судруудыг нь шатаасанаас болоод монголчууд бид өөрийн үндэсний шашнаа бүү хэл үндэсний түүх, соёл, уламжлалаа гээхэд хүрсэн байна. Ардчиллын он жилүүдэд эл алдааг түргэн засаж залруулж чадаагүй эдүгээ хүрчээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүлээн зөвшөөрсөн байх тул Монгол Улсын төрөөс буддын шашны талаар дорвитой арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу. Ингэж чадах аваас Буддын шашин, түүний тэргүүн Богд Жавзандамба хутагт нь монголчуудаа нэгтгэсэн оюун санааны удирдагч болно гэж итгэж найдаж байна.
-Ер нь Х Богдоос монголчууд шашны үзэл санааны хувьд юу хүлээх вэ. Нөгөө талаар, Засгийн газар бас юу хүлээх, юунд бэлтгэлтэй байх шаардлагатай гэж үзэж байна вэ?
-ХХ зууны эхээр Бурханы шашинтай монголчууд Богдыгоо тойрон хүрээлж, эрхэмлэн дээдэлж, сүслэн залбирсаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалж чадсан нь бодит үнэн шүү. ХХ зууны эхэн үеийн Монголын түүхийг Богд хааны намтар цадиг, үйл ажиллагаагүйгээр төсөөлөх аргагүй. Орчин үеийн Монголын төрийн үндэсийг тавьж, Эзэн Чингис хааны байгуулсан Их Монголын гал голомтыг сэргээн мандуулсаных нь төлөө үе үеийн Богдуудад хүндэтгэлтэй хандах учиртай. Үе үеийн Богдууд монголчуудын оюун санааны удирдагч байсаар ирсэн Х Богд ч мөн үүний нэгэн адил монголчуудын оюун санааны хөтлөгч байх нь дамжиггүй. Монгол Улсын төрөөс зонхилох шашныхаа тэргүүнд нэн хүндэтгэлтэй хандана байх гэж бодно.
X богдын талаарх редакцын өмнөх агуулга:

"Далай ламын хойд дүрийг тодруулах үнэ цэнтэй монгол хүү" анализыг ЭНД ДАРЖ уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шороо ороод байна,,,
Богд манай гадаад бодлогод лай л болно доо өөр юу болохов дээ
Мүүн л гай болно
Хойд дүр гээд Монгол даяар 40 гарлаа цаашид доктор нэртэй Батсайхан чиний хойд дүр Түвдээс тодрох бололтой.Мухар сүсэг газар авб## Монголын хөгжил үндэсний аяулгүй байд## хор хөнөөлтэй. Сүүлдээ тeлeвизорын сувгаар мэгзэм уншиж мөнгө саадаг арга нэвтэрсэн. Шарын шажин хүчтэйгээ Түвдэд харуул . ОХУ-АНУ зодоонд хавчуулагдаж байхад дахиад Хятад-АНУ зодоонд татан оруулж эхэллээ.Шарын шажин Монголыг тэжээхгүй харин бид үйлдвэрлэл хөгжүүлж амьдарна
Мүүн л гай болно
МОНГОЛЫН БОГДЫГ МОНГОЛ ӨӨРӨӨ ТОДРУУЛАХ ЁСТОЙ ГЭСЭН БАЙР СУУРИА БАРИХ ЁСТОЙ. ДАЛАЙ ЛАМ БНА ,БНХАУ УЛС БНА УУ ХАРЬ УЛСААС БОГД ТОДОРУУЛЖ Л БГА БОЛ МОНГОЛ УЛСЫН 100-Д ЖИЛИЙН ТУСГООР ТОГТНОЛЫГ УЛАНДАА ГИШГЭЖ БГА-ТАЙ АДИЛ ҮЙЛДЭЛ МӨН.ИЙМ ЯАРАЛТАЙ ЭНЭ АСУУДАЛЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ ,ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ШИЙДВЭР ГАРГАХГҮЙ БОЛ ОРОЙТЛОО.
Ямарваа нэгэн зүйлийг хэтэрхий битгий дөвийлгөөд бай монголчуудаа. Улс төрийн ямар ч нөлөө байхгүй ээ үүнд. Харин ч Хятадад амар гэж бодно. Эсэргүүцэх байх хүнгүй боллоо гээд.
Богд могд гэж солиорхоо болих хэрэгтэй.
Мүүн гэж солирохоо боль
Батсайхан чинь нэг феод## байсан юм байна шд. 21-р зуунд бурхан байдаг гэж бодсоор л байдаг юм байхдаа.
Америкийн иргэншилтэй Богд бол Америк Хятад хоёрын зөрчлийн бас нэг ш##тгаан болж их гүрнүүдийн сөргөлдөөний дүнд Монголчууд бид хохирч болзошгүй. Энэ цаг үед Д##ай лам гуай биднийгээ Хятадтай зөрчилдөх үндсийг тавьчихсан юм биш үү.
энэ сэтгүүлчийн хөндөж байгаа асуултууд ч гэсэн өдөөн хатгасан, яс хаясан асуултууд доор нь бичсэн сэтгэгдэлийн ихэнх нь хүмүүсийн сүсэг бишрэл рүү нь нулимсан, хараар будсан байх юм. тархи нь хогийн ургам##аар дүүрсэн хүмүүс олон болжээ