УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Гашуунсухайтаар нэвтэрсэн 11 мянган машины мэдээллийг устгажээ"

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг: Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс олборлох, борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт барилгын ажлыг гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах ажиллагаанд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэргийг шалгаж байгаа. Улмаар

  • хэрэг бүртгэлтийн 25,
  • мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэргийг мөрдөн шалгаж байна.

Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсан. Хахууль авч, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгосон гэх 42 яллагдагчид холбогдох гурван хэргийг мөрдөн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд 48 нь нийтийн албан тушаалтан байна.

  • улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн 6,
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан 1,
  • Төрийн нарийн бичгийн дарга асан 1,
  • аймаг болон сумын Засаг дарга асан 4,
  • ИТХ-ын дарга 1,
  • УИХ-ын гишүүний зөвлөх 1,
  • гаалийн улсын байцаагч 12,
  • хил хамгаалах байгууллагын 4,
  • Авто тээврийн үндэсний төвийн 4 албан тушаалтан,
  • Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын газрын 2 даамал,
  • Боомтын захиргааны 2 мэргэжилтэн,
  • "ЭТТ"хувьцаат компанийн эрх бүхий 7 албан тушаалтан,
  • "Тавантолгой төмөр зам" ХК-ийн 3,
  • нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15,
  • 22 иргэн яллагдагчаар татагдан шалгагдсан.

Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 14 нь хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтан хахууль өгөх, 21 албан тушаалтан мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-14 14:30

ИЙНХҮҮ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДЫН НОТЛОХ БАРИМТ УСТГАГДАЖ ЭНЭ СҮРЖИГНЭЛ ГОШНОГОНЫ АЦ БОЛЛОО БАЯР ХҮРГЭЕ ХУЛГАЙЧУУДАА ТА НАР ЧАДЛАА

Зочин
Зочин
2023-03-14 17:08

Гарчигны агуулга нь дотроо ##га ш дээ !

Холбоотой мэдээ

Back to top button