УЛС ТӨР

Саарал жагсаалтын эрсдлийг Н.Баяртсайхан, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар үл тоосон уу

ТЭД БУРУУГАА БУСАД РУУГАА ЧИХЭВ, ГЭХДЭЭ...

Хувийн шугамаар саарал жагсаалтын асуудлаар олон талт байр суурь сонсоход Сангийн яам, Засаг, Монголбанк, АН тэргүүтнүүд бүгд  өөрсдөөсөө бурууг түлхэж байгаа юм.  Монгол банкны зүгээс “Бид бол ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдийг маш сайн хэрэгжүүлсэн. Саарал жагсаалтад орох үндэслэл байхгүй. Орлоо ч амьдрал сүйрчихгүй” гэх өнцөгөөс мэдээлэл өгөв. Харин Сангийн яамны талаас “Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд гудсан дороос гарч ирсэн 34 их наяд гол чирэгдлийг үүсгэсэн” гэж буй.

Харин Засаг талаас “Энгийн иргэд, ААН-үүдийн гуйвуулган дээр чирэгдэл үүсгэх чиглэлд анхаарч ирсэн байдлаар одоо дахин үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн битүү мэдээл ярьж байна.  Улмаар АН талаас “Ц.Нямдорж сайд ажлаа муу хийснээс саарал жагсаалтад орох эрсдэл үүслээ. 34 их наяд үүнтэй ямар ч хамааралгүй” гэж байгаа юм. Ерөнхий логикоороо тэд өөрсдийгөө өмгөөлж байгаа нь энэ.

ТЭДНИЙ НИЙТЛЭГ БАЙДЛААР НЭРЛЭЖ БУЙ ГОЛ ТЭЭГҮҮД НЬ,

  • Эдийн засгийн өршөөлөөр 34 их наяд төгрөгийг гудсан дороосоо гаргаж ирээд, хуулиа хүчингүй болгоогүй орхисон явдал,
  • Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн 500 тэрбум төгрөг нь дээрх 34 их наядад хамрагдсан эх үүсвэр байсан талаарх хардлага,
  • Монгол Улс тероризмтэй тэмцэх хуулиа баталсан хэдий ч дагалдах журмуудыг нь баталж амжаагүй,
  • Цөмийн зэвсгийн асуудлаар дэлхий нийтийг чичиргэж буй БНАСУ-ын хар ажилчид өнөөг хүртэл монголд ажилласан асуудал,
  • Хилээр их хэмжээний валюттай иргэд орж ирээд саатуулагддаг ч хяналтаа илүү чангалдаггүй байдал,
  • Мөнгө угаах асуудлаар 2011 оноос хойш 4345 иргэнийг шалгасан ч ял өгсөн тохиолдол байхгүй
  • Үнэт эдлэл, алт тушаалт дагасан бохир  гэж хардаж болохуйц мөнгөн урсгалууд зэрэг шалтгаануудыг нэрлэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан "Том асуудлыг өндөр хэмжээнд авч үзэх ёстой байтал жижгээр тооцсоор ирснээс үүдэж, өнөөдрийн байдал үүслээ" гэж тодотгосон нь анхаарч үзэх өнцөг юм.

Хамгийн гол нь саарал жагсаалтад гурав дахь удаагаа багтвал хар жагсаалт руу орох эрсдэлтэйг мэдсээр байж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өдийг хүртэл Б.Жавхлан гишүүний хэлсэнчлэн, үл тоож ирсэн үү гэдэг асуудал анхаарал татав.

“ФАТФ ЯАГААД БИДНИЙГ ОНЦОЛЖ ХАРАВ”, ХАРИУЛТЫГ ДОТООДООСОО ХАЙЦГААЯ

Саарал жагсаалтад орсноор, эдийн засгийн гаднах урсгал асар түгжигдмэл байдалд орох учраас энэ өдрүүдэд  гадагшаа гүйлгээ хийдэг ААН-үүд хамгийн их айдастай байна. Арилжааны банкуудын хувьд ч тэр, яг албан ёсны хариуг хүлээгээд, “залбираад” сууж буй. Нийт улсаараа хүнд байдалд орох учраас ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдийг олигтойхон хэрэгжүүлээгүй гэж биесээ хардах нь ч зүйн хэрэг юм.

Нөгөө талд, яг ФАТФ-ийн хурал болохын өмнөхөн холбогдох хуулиудыг нь хэлэлцсэн хийгээд 2 жилийн өмнөөс өгчихөөд байсан зөвлөмжүүдийн үр дүнг өдийг хүртэл хангалттай шахаж чадаагүй юу зэрэг асуудлууд байгаа нь ч үнэн юм.

Одоо энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан айж зугталгүй мэдээллээ өгч, шат дараалсан арга хэмжээг хэрхэн авснаа өөрөө тайлагнах учиртай. Яригдаад байгаачлан, ФАТФ дээр манай албаныхан маш муу хамгаалалт хийсэн нь  үнэн гэх асуултад тэр хариулах ёстой.

Мөнхүү Сангийн яам энэ эрсдэлтэй ФАТФ-аас тэнсэнтэй жилүүдэд хэрхэн ажиллав. Чиг үүргээрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж юу хийв. Цаашлаад улс төрчдийн авлига авсан байж болзошгүй асуудлууд  гацаж, хэт ихээр улстөржсөн хэрүүлүүдээс үүдэн, ФАТФ биднийг хялайж харах болсон гэдгийг ч дотооддоо бодолцох хэрэгтэй билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-10-17 11:37

Энэ нөхдүүд ч яахав. Ханаж цадахгүй идэж байгаа улсуудад сонин биш ард түмэн л хэцүү байд�##�д орох байхдаа

харамсалтай
харамсалтай
2019-10-20 11:52

ман, ан ЫН ТӨР БАРААДСАН ЛУЙВАРЧДЫН ГАЙ. цаашид ЭХ ОРНОО ГЭХ СЭТГЭЛТЭЙ БҮХЭН СОНГУУЛД ман, ан ЫН ЭСРЭГ САНАЛАА ӨГЧ ТӨРӨӨ АВРАХ Л ҮЛДЭЖ БАЙНА. өөр СОНГОЛТ БАЙХГҮЙ

Зочин
Зочин
2019-10-21 18:52

Увсын 3 л байна

Зочин
Зочин
2019-10-21 19:15

Энэ 3 өртөх биш юу гэж тоохов дээ.Харин ард түмэн л өртөнө дөө

zochin
zochin
2019-10-25 08:59

yag unendee Ulsiin ikh khurliin darga 2019 onii 10 ;ugaar sariin 9 nd khiij baisan khurald baisan alban tushaaltnuud khariutslaga khuleekh yostoi biz dee

Холбоотой мэдээ

Back to top button