УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Энэ онд 395 нэг цэгийн үйлчилгээ байгуулна

Өнөөдрийн /2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Таван Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг хариуцаж, тодорхой төлөвлөгөө боловсруулж ажиллах талаар ЦХХХ-ны сайд Ц.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр "Авлигыг үндсээр нь таслах гол зүйлийн нэг нь технологийн шийдэл юм. Бид дүрэм журмын түгжээнээс гарах хэрэгтэй. Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 зөвшөөрлийг 360 болгон бууруулсан. 360 зөвшөөрлийн 230 бизнесийн зөвшөөрлийг цахимжуулах талаар гуравдугаар сарын 27-нд албан ёсоор олон нийтэд танилцуулна. Зөвшөөрөл авахын тулд танил талаа ашигладаг явдал багасах юм" гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар цаасан болон цахим баримт эрх тэгш үйлчлэх болно. Бид 139 хуулийн дүрэм журмын түгжээнээс гаргах, үйл ажиллагааны хүнд суртлыг бууруулах хуулийн өөрчлөллтийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барина.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар улсын хэмжээнд 395 нэг цэгийн үйлчилгээ, КИОСК-ийг байгуулахаар ажиллаж байгаа. Тиймээс Төрийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааны журмыг өнөөдөр баталлаа. Олон шатлалт үйлчилгээний 539, нэг шатлалт үйлчилгээний 109 төрөлд төрийн нэг цэгийн үйлчилгээнүүд иргэдээс бичиг баримт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлдэг, эргээд шуудангаар хүргэдэг болно" гэсэн юм.

Мөн өнөөдрийн журмаар лавлагааны загварыг баталж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-15 14:17

Эрдэмтэн Бямбын Ринчин гуайгаас нэг удаа ер нь арын ха�##�га багасах уу гэж асуухад Монголчууд биенээ танихгүй болсон хойно л багасна гэж хэлсэн байдаг. Цахимаар матери�##�аа явуулаад орой нь хоолонд уриад учраа олчихно

Зочин
Зочин
2023-03-15 21:38

Сайд болоод анхны санаачилсан хууль нь нэр хүндийг нь навс унагав

Холбоотой мэдээ

Back to top button