Улс төрийн мэдээ

Хэмнэлтийн хуулиас болж, малчид эмнэлэг, үйлчилгээ авч чадахгүй байна

Засгийн газар, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр /2023.01.12/ Төрийн ордонд эхлээд байна.

Энэ үеэр Шадар сайд дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, Монгол Улсын 21 аймгийн 300 сумын 60 хувьд зудын эрсдэл өндөр, 11 аймгийн 140 гаруй сумдад зуд нүүрлэх эрсдэл өндөр болжээ. Улсын нөөцөд 21 мянган тонн өвс, 8.2 мянган тонн тэжээл бэлтгэгдсэн байна.  Өнөөдрийн байдлаар 100 тонн өвс, 800 орчим тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй 11 аймагт хуваарилжээ.

Цас ихтэй сумдад зам гаргах том оврын автомашины дэмжлэг үзүүлэх зэргээр Улсын онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг өнгөрсөн өдрүүдэд хэрэгжүүлсэн юм байна.

Хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор аймгууд шинэ автомашин худалдан авах боломжгүй болсон. Байгаа автомашин нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноос Засаг дарга нар малчдаа эргэх боломжгүй болсон бол зарим сумдын хүн эмнэлэг ч тусламж үйлчилгээг хүргэх бололцоогүй болжээ. Тиймээс энэ талаар Засгийн газар нэгдсэн бодлого гарган, арга хэмжээ авах шаардлагатай байгааг Шадар сайд онцоллоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button