УРЛАГЭнтертайнмент
Зураач Д.Батнасан, Л.Саранчимэг нар хамтарчээ

Олон улсын усан будгийн мастер зураач Д.Батнасан, чөлөөт уран бүтээлч Л.Саранчимэг нар хамтран “Beauty of spring” үзэсгэлэнгээ “Монарти” арт галерейд өнөөдрөөс дэлгэнэ. Энэхүү үзэсгэлэнд байгаль ертөнцийн гоо сайхан, сэтгэлийн өнгө, яруу сайхны мэдрэмжийг харуулсан нийт 30 гаруй уран бүтээлүүд толилуулах юм. Уран бүтээлчид “Байгаль болон хүний амьдралын утга нь уран бүтээлчийн оюун санаанд боловсрон цоо шинээр дахин нээгддэг учиртай. Уран бүтээлч хүний ухамсраар байгаль дэлхийн өнгө төрх урлагийн ертөнцөд хэрхэн дүр төрхөө олдгийг харуулж байгаа явдал юм” хэмээн үзэсгэлэнгээ онцолсон. Эл үзэсгэлэн нэг сарын турш үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.