ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

"Хармагтай" төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани Монголын зэс, алтны "Хармагтай" төслийн ажлыг эрчимжүүлж буй. Тодруулбал, тус төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлснийг мэдэгдлээ.

ТЭЗҮ-ийг боловсруулахын тулд дата мэдээлэл цуглуулах зорилгоор өрөмдлөг хийж эхэлсэн талаараа мэдээлэв. "Xanadu Mines" компани БНХАУ-ын "Zijin Mining Group"-тэй гурван үе шат бүхий стратегийн түншлэлийг эхлүүлсэн. Нийт гурван үе шат бүхий стратегийн түншлэлтэй юм.

Дэлгэрүүлбэл, хоёрдугаар шатандаа 7.2 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийж, "Zijin Mining Group" компанийн эзэмшил 19.42 хувь болж өссөн. Харин хэлцлийн гуравдугаар шатанд "Khuiten Metals" төслийн хамтарсан компани байгуулжээ.

-Хармагтайн төслийн талаар-

Хармагтайн орд Улаанбаатар хотоос 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг, Оюутолгойгоос 120 км, Цагаан суваргаас 170 км-ын зайтай ажээ.

Уг орд нь зэс, алтны нөөцөөрөө их бөгөөд 1993 онд Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Одоогоос 16 жилийн өмнө Роберт Фридланд өрөмдөж байсан гэх.

Харин хайгуулын лицензийн хувьд 2002 онд "Айванхоу майнз" компани өөрийн охин компани болох "Оюут Улаан"-д шилжүүлж байсан. Тус ордын нөөцийг 2013 онд тогтоож, "Xanadu Mines" компани ашиглалтын лиценз авчээ.

Эл компани нь гадаадын хөрөнгө оруулалттай юм. Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ихэнх хувийг эзэмшдэг. Эзэмшлийн хувиа 2014 онд "Туркоиз хилл ресурс" компаниас 14 сая ам.доллароор худалдаж авч байсан түүхтэй. Хувьцааны үлдсэн хэсгийг "Монгол Металс" болон "Quincunx" компани тус бүр эзэмшдэг ажээ.

-Хармагтайн ордын нөөцийн талаар-

Хармагтайн орд нь их хэмжээний нөөц бүхий ордтой бөгөөд Оюутолгой, Цагаан суваргын ордын дараагаар бичигдэх алт, зэсийн бүсэд оршдог. Тус ордын ашигт малтмалын нөөцийг удаа дараа шинэчилж байсан юм.

Тэгвэл 2021 онд шинэчилсэн үнэлгээгээр 1.1 тэрбум тонн баяжмалын нөөцтэй хэмээн тогтоосон. Энэ баяжмалд гурван сая тонн зэс, найман сая унц алт агуулсан гэж үнэлжээ.

Тус ордод 2018 онд ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийж байсан билээ. Тухайн үед 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алтны нөөцтэй хэмээн үнэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МАЛ М.О.Н.Г.О.Л.Ч.У.У.Д БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛ
МАЛ М.О.Н.Г.О.Л.Ч.У.У.Д БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛ
2023-03-16 07:53

Сэрцгээ

Зочин
Зочин
2023-03-16 18:35

Бүх баялгийг нь үнэлээд олборлох хугацаа зааж өгч бэлэн мөнгөөр зараад мөнгийг нь "БАЯЛГИЙН ЭЗЭД"-д тэнцүү хувааж өг. Яагаад ч хувь авахгүй гэж улайран зүтгэж байгаа "ЭХ ОРОНЧ" хүмүүсийг орхиод.

Уншигч
Уншигч
2023-03-16 22:12

Бүх төрлийн татваруудаа ханат�##� нь авна биз дээ

Монгол инженер
Монгол инженер
2023-08-17 09:34

Дэлхий дахинд уурхай үйлдвэрийн өмчийг эзэмшдэг нэг л арга бийв Тэр нь хувьцаагаар эзэмшинэ. тэхлээр Ордоо ард түмэндээ хувьцаагаар дор хаяаад 70-80 хувийг жигд хуваан эзэмшүүл өөр арга байхгүй. Үндсэн хуулиар газрын доорхи баялаг бол бүх нийт ард түмнийх гэсэн байгаа. Зарааад мөнгий нь авна ч гэх шиг хөлдүү юм бүү ярь. Ингэж тэнэгтэж байх хооронд Оюу толгойн араас орж байна. Үндсэн хуулиа бариад тэмцэцгээ Монголчуудаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button