"Ажнай" Д.Бат-Эрдэнэ хоёр удаа мэдүүлэг өгчээ

"Ажнай" тодотголтой Д.Бат-Эрдэнэ АТГ-аас "мултарч" өдгөө Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн зсгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгуулж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл цагдаагийн газраас түүнтэй холбоотой "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талбайгаас зөвшөөрөлгүй олборлосон мөргөцөгийн асуудлыг л шалгаж байгаа болж таарч буй.
АТГ-ын орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсний хулгайн асуудалтай холбоотой байж болох бүхий л холбоо, сүлбээний асуудлаар мултарчихсан ч гэх.
Улмаар түүнийг ирж мэдүүлэг өгөхгүй байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл өчигдөр /2023.03.15/ хаврын чуулганы нээлтийн өдөр сэтгүүлчдийн асуултад ам нээхдээ мэдүүлэг өгч байгаагааа дурдав.
Тэрбээр "Миний хувьцаа эзэмшдэг компанид санхүүгийн зөрчилтэй асуудлууд гарсан байж болзошгүй байгаа. Би энэ асуудалд ямар нэгэн холбогдолгүй. Мөрдөн байцаалтад дуудсан цагт нь очиж байгаа. Тиймээс заавал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх шаардлагагүй. Хоёр удаа очиж мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлд уржигдар очсон. Намайг жагсаал зохион байгуулсан гэдэг нь ор үндэсгүй" гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улайхгүй хулгайчдаа
Zalitai muu xulgaich,gamin yalsan Tavan tolgoig ter chigten,baron yalsan bol oy tolgoid sanaatai baisan gar daa.z