Улс төрийн халуун сэдэв

Халамж өгч, "Хөдөлмөр" агуулгыг орхидог яамаа МАН-ынхан нэгэндээ өгдөг бэлэг болголоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Б.Тулга нараас гадна Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн тэргүүтэй эрэгтэй гишүүд давхар яригдаж байна. Сүүлийн хагас жилд Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан гэсэн хоёр сайдын гар дамжиж, гурав дахь томилгоон дээр нь МАН-аас сайдын статусгүй гишүүд нь бөөнөөрөө "чичирч" буй дүр зураг харагдана.

Нэгэн үес боловсрол, эрүүл мэндийн салбарын сайдыг улс төрчид ингэж нэгэндээ албан тушаалын бялуу болгон зарж, дараалсан чанаргүй томилгооноос үүдэж, салбарын бодлого нь унасаар ирсэн.

Яг үүний араас эдүгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам орж, намдаа гомдчихсон, тэр гомдол нь удирдлагуудад нь хортой байж болох хүмүүсийн аашийг зөөлрүүлэх хэрэгсэл болгож хувиргаад байна.

Д.Сарангэрэлийг тус салбарын сайдаар томилохдоо Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй эв түнжинтэй байх зорилго агуулсан бол Т.Аюурсайханыг ҮХНӨ-ийг эсэргүүцэх эрсдлийг хааж, сайд өгсөн байдаг.

Эдүгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад горилогчдын нэрийг харахад, "Намдаа хоёр, гурван удаа дараалсан суудал авчирч, өчнөөн эрсдлүүд дээр чинь ажиллаж байхад надад ганц сайдын суудал өгсөнгүй" гэж гоморхон өшригчдийн дүр төрх л харагдаж байна.

Энэ зуур Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндсэн чиг үүргийн хувьд хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэврийн асуудлаар үе үе хэрүүлд ороогдохоос өөрөөр яг юун дээр төвлөрч буй нь тодорхойгүй, нэг байшин дотор суусан хүмүүс болтлоо бүдгэрсээр байна.

Уг нь улс орны амин чухал судасны эргэлт болсон "Хөдөлмөр"-ийн зах зээлийг бодлогоор зохицуулах, үүнд цаг үеийн нөхцөл байдалд тохируулсан зохицуулалт хийхэд онцгой анхаарч байх учиртай. Гэвч энэ агуулгыг ил ярьсан пионт сүүлийн саруудад лав харагдсангүй.

Аль А.Ариунзаяа сайдын үеэс нь хүүхдийн мөнгийг яг өөрийнхөө хармаанаас өгч буй аятай салбарын сайд нь "Өнөөдөр хүүхдийн мөнгө олгоно шүү, хөөрхөнүүд ээ" хэмээн жиргэдэг "заваан" хэвшил тогтсон. Энэ байдал эдүгээ засагдах нь байтугай салбарын яам нь улам навсайн унаж, сайдаар очих хүсэлтэй МАН-ын гишүүд саарал ордноор нэг гүйлдэж байгаа нь харамсал төрүүлнэ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-16 12:07

МАН хэрэггүй. Тарцгаа

Зочин
Зочин
2023-03-16 12:16

Яг үнэн

Зочин
Зочин
2023-03-16 13:26

ЯАВАЛ ЭНЭ ПАРЗИТ МАН НАМ ШИГ МӨНГӨ ХУСДАГ САЛБАРЫГ НЭГ НЭГЭНДЭЭ БЭЛЭГЛЭДЭГ БОЛОХ ВЭ? ҮНЭХЭЭР ХЯНАЛТГҮЙ ГАЛЗУУРЧ БАЙНА ДАА ЭНЭ НАМ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАХ АЖЛАА ГАРГУУД САЙН ХИЙЖ БАЙНА ДАА.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ СӨРӨГ ХҮЧИН БАЙХГҮЙ АН ӨӨРӨӨ АЛИНГАА АЛДАЖ УЧРАА ОЛОХГҮЙ ЯВСААР БАЙТАЛ СОНГУУЛЬ БОЛООД ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙ ПРОПОРЦИАНАЛ СИСТЕМЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛАХАД МАН ДАХИН ЗАСАГЛАНА ИРГЭД ХЯЛАЙСАН ДЭЭРЭЭ ШУУД АМЬСГАЛ ХУРААНА.ИЙНХҮҮ ТЭНЭГҮҮДИЙН ХАРГАЙГААР МОНГОЛ ГЭДЭГ ҮНДЭСТЭН ААЖМААР БҮДГЭРЧ АЛГА БОЛОХ НЬ ТУН ОЙРТЛОО МАШ ХАРАМСАЛТАЙ

Зочин
Зочин
2023-03-16 15:19

Заав�##� УИХ-ын гишүүн хүн энэ яамны сайд бх ёстой юм болов уу, МАН гишүүн хүмүүстээ ямарч их өртөй юм дээ !!!!!

Зочин
Зочин
2023-03-16 18:00

Яг үнэн. Одоо л мэдэрч бна

Зочин
Зочин
2023-03-16 18:08

Төрийг самарсан муухай болгосон 30 жилийн бүх суурь ах намынхан өөрсдөө ,, хууль засахд дахиад сууна гэж байхгүй шүү болоо ,, нам дагаагүй чхд�##�тая хүмүүс зөндөө

Зочин
Зочин
2023-03-16 18:08

Ах намын буруу

Зочин
Зочин
2023-03-16 19:28

Нэн яар�##�тай НД- ын багц хуулиа шинэчилж тэтгэвэрээ нэмж, зөрүүг нь арилгаачээ юмны үнэ өсч амьдр�##� хэцүү байна. Олон жил инфляцитайгаа уялдуулж тэтгэвэрээ нэмж яваагүйгээс өнөөдрийн зөрүү бий болсон шүү.

ДД манан
ДД манан
2023-03-18 08:06

MANAN MANDTU GAI

Зочин
Зочин
2023-03-28 13:43

Сонгуулийн хуулиа шинэчлэх гэж байгаа нь зөв. Зэрэгцээд Улс төрийн намын тухай хуулиа шинээр бат�##�ж, холимог системд шилжиж байгаатай холбогдуулан намыг байгуулахад гарын үсэг цуглуулдаг хүний тоог 800 биш бүүр олон болгох, нэр дэвшигчийг сонгон ш�##�гаруулах журмыг ч шинэчлэх хэрэгтэй. Намыг УДШ бүртгэдэг нь шүүхийг улс төрийн нөлөөнд оруулах хор уршигтайг засах хэрэгтэй.
Намын жагса�##�таар авлигач, өр зээлтэй, ял шийтгэлтэй, ёс суртахуунгүй хүн УИХ-ын гишүүн болчих вий. Зөвхөн мөнгөтэй хүнийг биш мөнгөгүй, намдаа хандив өргөөгүй ч мэдлэг боловсролтой шударга хууль эрх зүй эдийн засгийн өндөр мэдлэгтэй шун�##�гүй хууль санаачлах боловсруулах чадвартай хүнийг гол үзүүлэлт болгон нэр дэвшүүлдэг болгох шаардлага зүй ёсных юм.
Баян хүнийг б�##�аг тойрдоггүй-ямар нэгэн "НО"-той байдаг нь өнгөрсөн он жилүүдийн үйл явдлуудаас харагдаж байгааг анхаарах нь чух�##� болжээ. Намын санхүүжилтийн эх үүсвэр нээлттэй байх, нам нь өндөр хандив өгсөн хүний хараат болчихгүй байх хориг саадыг хуульд оруулж батлаасай!

Холбоотой мэдээ

Back to top button