Сонсгол: Ж.Батзандангийн туслах Д.Аюулгүй 5.7 тэрбумыг зээлжээ

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс өмнөх сонсголоор "Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/" зээлийн асуудлыг хэлэлцэж буй юм.
"Азийн бамбар" ХХК нь барилгын эсгийн дулаалга төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 5.7 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Ингэхдээ зээлийн санхүүжилтээс 2.2 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагадаж, 2.3 тэрбум төгрөгийг гадаад гүйлгээгээр шилжүүлсэн байна.
Түүнчлэн зээл төлөлтөд 533 сая төгрөгийг зарцуулжээ.
Эл компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Тэгшжаргал бөгөөд түүний хувьд зээлийн гэрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн хамтаар гарын үсэг зурсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БАТЗАНДАНД ЭНЭ ЯМАР ХАМААТАЙ ЮМ ЭНҮҮН ШИГ ШУДАРГА ЭХ ОРОНЧ ОРЧИН ЦАГИЙН ШИХИХУТАГ ХААНА БАЙНА.ОДОО ЭНЭ ТЭМЦЭГЧ ӨНДӨГ УЛААН ЛООЛЬ ОРДОН РУУ ШИДНЭ ГЭСЭЭН ДЭМЖЭЭРЭЙ ИРГЭН БҮР ГУРВАН ӨНДӨГТЭЙ ИРЭЭРЭЙ НЭГ ӨНДӨГИЙН 10 K БОДОЖ ОЛГОНОО ГОЁ ШҮҮ
Мөн ярив аа. Батзандан шударга уу?
Ёрөнхийдөө бол шудрага хүн хүн юм чинь ##даа дутагд## байлгүй яахав ӨӨР шудрага хүн байхгүй