УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сонсгол: О.Цогтгэрэлийн гурван компани 10 гаруй тэрбумыг зээлжээ

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн С.Цогтгэрэл Хөгжлийн банкны сонсголд оролцов.

Түүний “Агь” 4.1 тэрбум, “Милко” ХХК 750 сая, “Тэсо” ХХК 2013 онд 5 тэрбум, 2014 онд 2 тэрбумын зээл тус тус авчээ.

"Гоймонгийн үйлдвэр барих төсөлд "Агь" ХХК 4.1 тэрбум төгрөгийн зээл авахад О.Цогтгэрэл нь зээл авах үед тус компанийн хувьцаа эзэмшигч байсан гэв.

-Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Ажлын хэсгийнхэн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан зээл авах боломж байсан уу?

-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Хөгжлийн банкны сонсголд би хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь хамарал бүхий компаниараа зээл авч, санамж бичиг байгуулсан гэж асууж байсан. Засгийн газар экспорт нэмэх, импортыг бууруулах зорилгоор 888 төсөлд зээл олгох шийдвэр гаргасан нь маш зөв бодлого. Харин бодлого зөв хэрэгжсэн, эсэх нь өөр асуудал.

Арван жилийн өмнөх үйл явдлыг одоо ярьж байна. Арван жилийн өмнө Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Би өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа сайн мэдээгүй тул бичиг баримт харж чадсангүй. Ажлын хэсэг хуралдаад, арилжааны банкууд руу зээл хүссэн компанийн нэрсийг илгээсэн санагдаж байна. Надтай шууд болон шууд бусаар хамааралтай компаниуд зээл авсан асуудал бий.

Зээлийн гэрээнд тухайн компани банктай шууд гэрээ хийсэн, Хөгжлийн банк гуравдагч талаар оролцоогүй. Тухайн компани Хөгжлийн банктай холбогдоогүй. Арилжааны банк нь төрийн өмнө хариуцлага хүлээгээд ААН-үүдтэй шууд гэрээ хийж байсан. Тиймээс гэрээний шаардлагыг хангасан бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч арилжааны банканд нөлөөлөх боломжгүй.

Эцсийн дүндээ экспортод тухайн бүтээгдэхүүн нь гарсан уу гэдэг үр дүн чухал байх. Хуурай сүүний үйлдвэр баригдаад жилд 1000 доошгүй тонн хуурай сүү гаргаж байна.

-УИХ-ын гишүүн, Ж.Сүхбаатар: Өөрийнх нь хэлсэн үгтэй холбоотой асуудал байна. Экспортод гарсан гэдэг үр дүн их чухал. Төслийн үр дүнг тооцсон нь тусгагдаагүй. Үгүйсгээд байх зүйл алга. Бодлогын хувьд алдаатай байсан гэж байна. Төрөөс эдийн засагт оролцох нь үнэндээ сайн зүйл биш. Албан тушаалтнуудын нөлөөллөөр зээл олгосон асуудал 2017 оны ЖДҮ-ийн хэрэг дээр үүссэн. Зээлийн материал яагаад иж бүрэн бус байв. Үүн дээр тайлбар өгнө үү.

-Шинжээч: Төсөлд тухайн салбарын яам бодлогын хувьд дэмжээгүй төсөл байх гэсэн шаардлага бий. 888 жагсаалт Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад хүргүүлсэн мэдээлэл, баримт хадгалагдаагүй. Хэн, ямар шалгуураар ангилж хүргүүлсэн бэ гэдэг мэдээлэл байхгүй тул дүгнэлт хэлэх боломжгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-16 13:06

ХОРВОО ЧИ ДЭНДҮҮ ДАВЧУУ АЯА ААВЫН АЛАГХАН ҮРСИЙГ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ АД ҮЗНЭ ВЭ? БЫСДА БИ НЭГ ПҮҮЖГИЙ АВААД ХААГААНД ЯВАХ ГЭТЭЛ ЧИ МУУ ТЭНЭГЭЭ АРХИ ЧААЦАН ГАР УУ? ГЭЖААГААШТ ЭНЭ НЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ БӨГӨӨД ГУДАМЖААР ДАВХИХ ПҮҮЖГИЙНҮҮДИЙГ ХАРЖ НЭГ ХЭНГЭНЭТЭЛ САНАА АЛДЧИХААД Л ГУДАМЖАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЖЭЭНЭЭ БЫСДА ГЭЖ...

Зочин
Зочин
2023-03-16 13:16

Шинжээчид илрэхгүй болтол нуун дарагдуулж чадсан болоод өөрөө ирж гэрч болсон гэж харж болхоор бнашд

Зочин
Зочин
2023-03-16 16:25

Энэ хулгайч ингэх гэж их д орсоншдээ

Эрдэнэ
Эрдэнэ
2023-03-16 17:13

Баялаг бүтээгч хүн

Зочин
Зочин
2023-03-17 09:46

Нахуй маниар зээлийнхээ хүүг төлүүлчихээд яаж цор цор гээд яваад байдаг байнаа

Холбоотой мэдээ

Back to top button