Ерөнхийлөгчтэй өөрийгөө дүйцүүлэгч

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИх-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байгаа юм.
Ерөнхийлөгчийн хоригт Ц.Даваасүрэн "бөөрөнхийлж", Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар дэмжсэн байр суурь илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчтэй өөрийгөө дүйж үг хэллээ.
Тэрбээр "Өнөөдөр монгол цэргийн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг цэргүүдийн өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. 150 дугаар мотобуудлагын дайчин хорооны нөхөд. Ерөнхийлөгчийн анхны хориг байх. Ард түмэндээ бэлэг болгоод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авъя" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ гар хаана "Дайтаж" явсан юм бол доо, нэг их дайчин хороо, мороо яриад л .
Женко Баттулгатай хамт улсын төсвөөс л цавчиж явсан байх. Төсвийн байлдааны бетон баатар гэж дуу лаагүй юү, хө !
Хүрэл сүхбаатар 150 д байгаагүй дээ
Хүрэлсүхийн армид байсан гэх хэргийг ш##гах л хэрэгтэй дээ.
Мэдрэл битон.Ямарч мэдрэмжгүй.Ан г самарсан.Өүлгээ удирдаж чхдаагүй